Зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ
1 цагийн өмнө

Иргэд "102 Police" аппликейшн ашиглан зөрчил мэдээлж түүнээсээ урамшуулал авдаг болсон. Тухайлбал, замын хөдөлгөөний зөрчлийг баримтжуулан мэдээлсэн иргэнд тухайн торгуулийн 10–20 хувьтай тэнцэх урамшуулал олгох журам батлагдаж, хэрэгжиж байгаа. Тэгвэл иргэн Г.Ринчин зураг дарж торгууль илгээхийг болиулах өргөдөл санаачилжээ.
Энэ тухай тэрбээр "Монголд зогсоол зогсох байгууламж хүртээмжгүй хүн амын төвлөрөл ихтэй хотын нөхцөлд,торгууль нь зүгээр л мөнгө олох шийдвэр. Иймд автомашины зогсоолоо бүрэн шийдчихээд дараа нь торгуулиа тавимаар байна. Хот төлөвлөлт хүн амын нягтрал ихтэй болсон нь иргэдийн буруу биш үе үеийн хотын дарга, засаглалын буруу учир "102 Police" аппликейшнаар торгох шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү" гэжээ.
Одоогоор тус өргөдөлд 278 хүн гарын үсэг зураад байгаа бөгөөд ирэх сарын 22-ныг хүртэл нээлттэй санал авах аж. Улмаар 33,000 хүн гарын үсэг зурвал ажлын хэсэг байгуулах юм.
Иргэн та энд дарж саналаа өгөх боломжтой






