Манай улсад цалин нэмэх сургаар наймаачид бараа бүтээгдэхүүнийхээ үнийг огцом нэмдэг. Энэхүү үнийн өсөлтийн шалтгаан нь ердөө цалин нэмсэнтэй холбоотой байдаг.

Харин наймаачид тайлбарлахдаа ам.долларын ханштай холбон тайлбарлах болсон. Үнэндээ ам.долларын хаш тогтворжсон байхад ч үнэ ханш өссөөр байдаг. Тэгэхээр тэдгээр наймаачдын үйлдэл хэрээс хэтэрч хяналтнаас гарсанг харуулж байна.

 

    Зохиомол үнийн хөөрөгдөл бий болгож байгаа нь иргэдийн санхүүгийн байдал хүндээр нөлөөлж байна. үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий үнэндээ доривтой үр дүнд хүрэхгүй байгаа юм. Гэхдээ эдийн засаг тэгтлээ муудчихаагүй байгаа. Эдийн засгийн байдал сайжрах хандлагатай байгаа бөгөөд ажилгүйдлийн тоо буурах нь амжиргааны түвшин дээшлэхийн шинж юм.

 

    Манай улсын хувьд ажилгүй иргэдийн тоо олширч байсан ч сүүлийн саруудад буурч байгаа үзүүлэлт байгаа юм. Үүнээс гадна энэ оны энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн Улаанбаатар хотын амьжиргааны доод түвшинг 169 мянган төгрөг болгон нэмэгдүүлээд байна. 1991 оноос хойш Монгол Улс хүн амын амьжиргааны доод түвшинг 23 удаа шинэчлэн тогтоосон байдаг. Монгол Улсын нийт хүн амын бараг тал хувь нь оршин суудаг Улаанбаатар хотын нэг хүнд ногдох сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ амьжиргааны доод түвшнээс 88 хувиар их байгаа юм.

 

   Мөн Улаанбаатар хотын гурван иргэн тутмын нэг нь амьжиргааны доод түвшнээс доогуур хэрэглээтэй байгаа аж. Харин өрхийн орлогын өсөлт 1992 онд 5158 төгрөг байсан Улаанбаатар хотын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1998 онд 74 мянга 500 төгрөг, 2013 онд нэг сая 57 мянга 430 төгрөг болж нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл 1992 оноос хойших сүүлийн 22 жилийн хугацаанд нийслэлчүүдийн өрхийн орлого 205 дахин нэмэгджээ.

 

   Засгийн газрын 20 дугаар тогтоол гарснаас хойш нэг жилийн дараа буюу 1992 онд нийслэлийн иргэдийн дундаж цалин 3078 төгрөг байсан бол 1998 онд нийслэлийн хэмжээнд дундаж цалин 35 мянга 300 төгрөг болж, зургаан жилийн дотор 11 дахин нэмэгдсэн байна. Цалингийн дундаж хэмжээ 2010 онд 325.9 мянган төгрөг байсан нь 2013 онд хоёр дахин нэмэгдэж, 630.7 мянга болжээ.

 

    Хэдий тийм боловч орлого нэмэгдэхийн хэрээр хэрэглээ дагаж нэмэгдсэн дүр зураг хадгалагдсан хэвээр байна. Нийслэлийн нэг өрхийн сарын орлогын 30 орчим хувь, дундаж цалингийн 50 хувийг хүнсний бүтээгдэхүүнд зарцуулдаг  байна. Энэ мэтчилэн үзүүлэлтүүд байгаа бөгөөд иргэдийн сарын цалин нь хаанаа ч хүрэхгүй байгаагын илрэл бол энэ юм. Цалин нь хоолл хүнсэндээ л таарах бөгөөд  бусал хэрэглээгээ хангахын тулд өр зээл тавьж байгаа нь амжиргааны түвшинд тийм ч сайнаар нөлөөлөхгүй биз ээ. Наймаачдад хяналт тавих хэрэгтэй.

 

  Тэдэнд хяналт тавьж үнийн тогтворжуулсаны дараагаар цалинг нэмэх талаар ярьж болох юм. Харин ийн хяналтгүй байгаа энэ үед цалин нэмлээ ч ямар ч өөрчлөлт гарахгүй бараа бүтээгдэхүүний үнэ ханш дагаад л нэмэгдэнэ. Ийм замбараагүй байдал гаарсаар байхад хяналт шалгалтынхан үүнд анхаарал хандуулахгүй байгаа бололтой. Ирэх онд энэ байдлыг цэгцэлж зөв бодлогоор ажиллан, иргэдийнхээ амжиргааны түвшинг дээлүүлэхийн тулд цалинг нэмэх хэрэгтэй.