З.Энхболд: Ерөнхийлөгч зээлийг тэглэнэ гэсэн гэж худлаа мэдээлэл тараахаа боль О.Баасанхүү гишүүнээ
2019/01/31
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг жилийн үйл ажиллагааны танилцуулгыг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын нэг жилийн хийж, хэрэгжүүлсэн ажлыг танилцуулж байна. Тус танилцуулгад, Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн ажил, хуулиар олгогдсон хуульд заасан үйл ажиллагааг зохион байгуулж ажиллалаа. Чуулганы хуралдаанд найман удаа оролцож, зургаан албан тушаалтныг томилох асуудлаар УИХ-тай зөвшилцсөн, шүүх эрх мэдлийн харилцаж ажиллах бүрэн эрхийн хүрээнд 1 шүүгч, 11 шүүгчийг чөлөөлж, 8 шүүгчийг шилжүүлж, томилсон. 38 удаагийн илгээлт олон нийтийн арга хэмжээнд илгээсэн. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд зургаан удаа хуралдаж, 13 тэмдэглэл гаргаж, тусгай чиг үүрэгтэй холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд ОХУ, БНХАУ-д айлчилсан, хоёр Элчин сайдыг эгүүлэн татаж, 4 Элчин сайдыг томилсон.
Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр амлаж байсан зээл тэглэх асуудлаар асуудлаар асуулт асууж, ипотекийн болон тэтгэврийн зээлийн хүүг бууруулах юм уу үгүй юм уу тодорхой хариулт өгөөч гэсэн юм.
Энэ асуултад З.Энхболд “ Ерөнхийлөгч иргэдийн зээлийг тэглэнэ гэсэн гэж худлаа мэдээлэл тараахаа боль, О.Баасанхүү гишүүн ээ. Сонгуулийн өмнө АН-аас мөрийн хөтөлбөрт тодорхой үүрэг даалгавар өгсөн. Зээлийн хүүг бууруулах чиглэлээр байгалийн баялгийн ногдол ашгийг иргэдэд хуваарилах талаар ажиллана гэсэн. Засгийн газраас “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд олгох шийдвэр гарч байна” гэж хариуллаа.
Яг одоо чуулганы танхимд 15 УИХ-ын гишүүн Ерөнхийлөгчийн тайланг сонсож, асуулт асууж байна. Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны тайлантай энд дарж танилцана уу.
Зочин · 2019/02/01
мурина гэдгийг чинь мэджил байсан л даа гэхдээ л бодхоор л гомдоод байхийм
манхан · 2019/01/31
өрийг тэглэнэ гэж яах аргагүй шоудсан даа би итгээгүй
Зочин · 2019/01/31
Ан ман 2н үнэн төрх ийм л байдаг энэ хоёр нам монголд их гай болж байна даа ямар хүмүүс төрд байгаа нь ойлгомжтой бүүр цайрчихсан ард иргэдийн эмзэг байгаа байдлыг ашиглаж сонгуульд ялсан шүү дээ түнээс биш сонгохгүй л байсан ямар хүн нэр дэвшиж байгааг олон түмэн мэдэж л байсан нэр цэвэр үйлс ариун биш гэдгийг
Зочин · 2019/01/31
Энхболдоо чи больдоо.Ард түмэн Баттулгын ерөнхийлөгч болохын тулд юу амлаж байсныг дараа нь танай Нарантуяа гишүүнээр ахлуулсан ажлын комисс хүртэл ард түмэн мартаагүй шүү.харин чи мартчихсан байж магад
зочин · 2019/01/31
ZIA golog yu gej hutsnam UR TEGLENE gej songuulid ylaa biz de
Иргэн · 2019/01/31
Зурагтаар АН-ынхантайгаа амлаа л биздээ?! Одоо хэрэгжүүл?!