“Үүлэн заяа” дуурь 26 жилийн дараа дахин тайзнаа амилна
2014/02/20
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа нөгөөдөр буюу 02 сарын 23-ны өдөр 17.00 цагаас Төрийн соёрхолт, Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж багшийн "Үүлэн заяа" дуурийг тоглох гэж байна.
Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлтэй "Үүлэн заяа" дуурийг Монголын тайзнаа анх 1988 оны дөрөвдүгээр сарын 29-нд тоглож байсан түүхтэй.
Дуурийн найруулагчаар УГЗ Л.Эрдэнэбулган, зураачаар АЗ Ч.Гунгаасүх, удирдаачаар УГЗ Н.Туулайхүү нар ажиллах юм. Харин дүрүүдэд Хоролдойд СТА О.Хүрэлбаатар, Төмөртөрд Г.Шижирболд, Наранзэлд СТА Ш.Наранчимэг, Тэнүүнд СТА А.Сайнбаяр, Цурхайд СТА Р.Доржхорлоо, Хоовондойд СТА Э.Бумхүү нар тоглоно.