Монгол улсад Музей биш Монгол улсад Музей биш "Лаан тосон баримлын үзэсгэлэн" дэлгэгджээ
2014/02/21
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "Монгол улс лааны тосон баримлан музей"-тэй боллоо гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл уг мэдээнд дурьдагдсан "Монгол улс түүхэндээ анхны лааны тосон баримлан музейтэй болжээ. Тодруулбал, "Старсофт" ХХК "Дэлхийд танигдсан монголчууд" төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийнхөө хүрээнд Улаанбаатар хотод лааны тосон баримлын хөшөөнүүдийг бүтээлээ. Одоогоор тус барималууд нь Соёлын төв өргөөний хойно байрлах Театрын музейд байрлаж байгаа бол тун удахгүй шинэ байрандаа нүүх гэнэ. Харин иргэдэд ирэх гуравдугаар сарын нэгнээс толиулуулахаар зэхээд байгаа" гэсэн ташаа мэдээлэл гарчээ.
Энэ талаар "Монголын театрын музей"-н захирал Н.Хосбаяраас тодруулга авснаа уншигч та бүхэндээ хүргье.
-Сайтуудаар цацагдсан лааны тосон музей нээлтээ хийнэ гэсэн нь ташаа мэдээлэл гэлээ. Энэ талаар?
-"Монголын театрын музей", “Чингис хааны вакс галерей”-н хамтарсан үзэсгэлэн. Монгол улсад музей байгуулагдсаны 90 жилийн ойг угтаж гаргаж байгаа үзэсгэлэн юм. Ерөнхийдөө бол “Чингис хааны вакс галерей” -н үзэсгэлэн. Энэ 90 жилийн ойг тохиолдуулан Монголд анх удаагаа "лаан баримлан үзэсгэлэн"-г үзэгчдийн хүртээл болгохоор зорилоо. Эзэн Чингис хааны түүхийг үзүүлсэн нийт 13 үзмэрээ үзэгчдийн хүртээл болгохоор дэлгэсэн.
-Тухайлбал?
-Дүрүүдэд нь Чингис хаан, Бөртэй хатны лаан баримал дэлгэгдсэн. Мөн Чингисийн 9 өрлөгийг урласан.
-Үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдийг хэн гэдэг барималч урласан бэ?
-Энэхүү бүтээлүүдийг БНХАУ-д хийлгэж авч ирсэн. Нүүр хувиргалт, хувцас хэрэглэлийг Монголдоо хийсэн.
-Сайтуудаар гарсан мэдээлэлд байгаа "Старсофт" ХХК "Дэлхийд танигдсан монголчууд” төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ талаар тодруулбал?
-"Старсофт" гээд байгаа тэр компанийг ямар компани гэдгийг бид нар мэдэхгүй. Огт танихгүй компанийн нэр яваад байгаа. Тэгээд бид нар гайхаад байгаа юм. Эсвэл энэ байгууллага нь бас лаа баримал хийх гэж байгаа байгууллага байж магадгүй.
-Уг мэдээнд нийтлэгдсэн лаан баримлын зураг нь танай үзэсгэлэнгийн бүтээлүүдийн гэрэл зураг мөн үү?
-Зураг нь бол мөн.
-Лаан тосон музей байгуулагдлаа гэж мэдээллээд байгаа?
-Монголд лаан тосон баримлан музей байгуулагдах болоогүй. Музей гэдэг чинь маш том утга агуулгатай асуудал. Музей байгууллагадахад наад зах нь байр хэрэгтэй болно. Монголд ийм том сэдэв 20 жилээс нааш яригдахгүй.
-Энэхүү үзэсгэлэн нь хэр хугацаатай дэлгэгдэх вэ?
-Монголын театрын музей дээр зохиогдож байгаа.
Дашрамд дуулгахад, Монголын театрын музейд дэлгэгдсэн "Лаан баримлан үзэсгэлэн"-г уншигч та бүхэн
Даваа - Баасан гаригт 09.00 - 18.00 цаг
Бямба, Ням гаригт 11.00 - 18.00 цагуудад үзэж сонирхох боломжтой.
Д.Ана
Зочин · 2014/03/09
хэр хугацаатай гарч байгаа үзсэглэн юм бэ?одоо байгаа юм болов уу?
Зочин · 2014/02/22
unen dope gar bnshdee
Зочин · 2014/02/22
ochij uzeeree unen goe yum bnlee shuu
Зочин · 2014/02/22
Чи ******алгүй зайлаач өөрөө юу ч хийж чадахгүй юм байж
Зочин · 2014/02/22
ХЯТАДАД ХИЙЛГЭСЭН ЮМ БОЛ ХЯТАДАД НЬ ҮЛДЭЭХГҮЙ ЮУГАА ХИЙСЭН ЮМ БЭ.ТЭГЭЭД МОНГОЛП ХИЙСЭН ГЭЖ ЯРИХАА БОЛЬ