Этгээд хэл үг, хэнэггүй төрх, нэмэлт хачиргүй шудрага яриагаараа олны таашаалд нийцдэг реппэр GEE-д Мөрөөдлийн театрын уран бүтээлчид шавь орсон гэнэ шүү. Хамгийн анх "Ээжийн дайсан" киноныхоо хадам ээж дуун дээрээ  хамтарч ажиллан багш шавийн барилдлагтай болсон аж.

Инээд бэлэглэх дуртай  мөрөөдлийн театрынхан багагүй цоглог хип хопчид гэдгээ сүүлийн өдрүүдэд үзэгчдэдээ харуулаад байгаа.  Тус театрын хамт олон гурван жилийн инээд буюу "Шилдгийн шилдэг" үзүүлбэрүүдээсээ бүрдсэн  тоглолтондоо дахин хип хопоор үглэсэн нь үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авч шаггүй хип хопчид гэх үнэлгээг аваад байгаа юм.

"Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Батушка энэхүү тоглолтод бас нэгэн өнгө нэмэн хип хопчин болсон байв. Тэрбээр Онцгой байдлын газраас хийсэн олон ангит кинонд тоглож хамтлагаасаа уран бүтээлийн чөлөө аваад байсан билээ.

Авьяаслаг уран бүтээлчид маань "Шоу драм" хэмээх урлагийн нэгэн шинэ жанрыг хөгжүүлэхийн төлөө цаг наргүй хөдөлмөрлөж яваа тэдний тоглолт үнэхээр шинэлэг гэгээлэг байдлаараа аргагүй онцгойрч буйд үзэгчид ам сайтай байна.

Д.Ана