М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халаагүй, намын үүрэгт ажлаас нь чөлөөлөхгүй гэв
2019/02/15
Өчигдөр нэр бүхий хэвлэл сайтуудаар “УИХ-ын дарга асан М.Энхболдын охин Э.Хуланг ажлаас нь халж, МАН-аас шахаж эхэлжээ” гэх мэдээлэл гарсан.
Тус мэдээлэлд, М.Энхболдыг УИХ-ын даргаас чөлөөлсөн нь МАН-ын одоогийн удирдлагуудад хангалтгүй санагдаж охин Э.Хуланг Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дэд даргын үүрэгт ажлаас нь халсан. Цаашлаад МАН дахь сонгуульт ажлуудаас нь /Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн/ чөлөөлөхөөр болсон бөгөөд М.Хуланг МАН-аас шахаж гаргах чиглэлтэй ажиллаж байна гэж дурдагдсан байв.
Харин Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий энэ талаар хэлэхдээ “Дэд дарга ажлаа хэвийн хийж гүйцэтгэж байгаа. Ажлаасаа чөлөөлөгдөөгүй” гэх хариултыг өглөө. МАН-ын нөлөө бүхий албан тушаалтны мэдэгдэж буйгаар Энхболдын Хуланг намаас шахах эсвэл намын үүрэгт албан тушаалаас нь чөлөөлөх гэсэн зүйлгүй. Огт тийм зүйл яригдаагүй гэв.
зочин · 2019/03/01
Монголд ганцхан ардын дайсан гэж золуулж байгаа хүн Энхболд юм гэсэн. Хятадын явуллж байгаа улс төрийн бодлогоос айхгүй байж ганцхан хүнээс үхтлээ айгаад байгаа юм шиг царайлдаг Монгол төрийн удирдагч гээд байгаа шудрага царайлсан нөхөд ямар хөөрхийлөлтэй, жижгэрсэн тархитай юм бэ гэж бодоод харамсаж байна
Баатархүү · 2019/02/15
еэ гахай
zochin · 2019/02/15
mongolchuud iim neg hudlaa unen ym bichej niigemiig bitgii taltsuulaach ee. evtei bhdaa mongolchuud huchtei