"М Галакси студи"-ээс зохион байгуулсан залуу уран бүтээлчдийг дэмжих "Alfa music" төслийн ялагч тодорлоо. Энэхүү төсөлд Чойжоо, Тэнүүн, Баярцэнгэл, Номин, Хишгээ зэрэг зургаан залуу уран бүтээлчид өрсөлдсөн юм. Залуу дуучин Номин "Хэвээрээ" дуугаараа оролцож тэргүүлэлээ.

Тэрбээр алдарт дуучин Бруно Марсын тоглолтыг Хонконгоор аялангаа үзэх эрхээр шагнуулав. Ингээд түүний "Хэвээрээ" дууны бичлэгийг сонсогч та бүхнийхээ сонорт хүргье.

Д.Ана