М.Энхсайхан : "Ерөнхийлөгч Х.Баттулга Монголыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй харилцаатай болгож байна" гэв
2019/02/22
Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайхан "Өдрийн сонин"-ы сэтгүүлчтэй ярилцжээ. Энэ үеэрээ тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын гадаад бодлогод шүүмжлэлтэй хандсан агуулгатай зүйл ярьсан нь анхаарал татна.
Тодруулбал тэрээр: "Норвеги, Дани, Финланд зэрэг улсуудад Монголыг төлөөлсөн элчин сайд байхгүйгээр бараг дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Миний дараа томилогдож очсон хүн нь төдий л удаагүй буцаад ирсэн. Тийм учраас Монгол Хойт Европын орнуудад элчин сайдгүй байгаа. Би болсон явдлыг арай том өнцгөөр харахыг эрмэлзэж байгаа. Хийсэн дүгнэлтээ хэлье.Өнөөгийн Ерөнхийлөгч маань Монгол Улсыг гуравдагч хөршүүдтэй нь тааламжгүй хүйтэн харилцаатай болгох гэсэн юм боловуу л гэж бодсон.
...Миний өмнө Англид ажлаа хийж байсан С.Баярыг дуудсан. АНУ-д элчин сайд томилохгүй удааж гацаасан. Японыг мөн л удаасан. Тэрнээс ч дутахгүй Европод хамгийн чухал хойд Европын орнуудад тавьсан элчин сайдаа татсан. Энэ бүгдийг багцлаад том бодлогын хэмжээнд харвал манай улсын гуравдагч хөрш рүүгээ хандсан харилцааг муутгах гэсэн алхам шиг харагдаад байгаа юм.
...Би дотроо тэгж анзаарчихаад Монгол маань буруу харагдчих вий гэж санаа зовсон байдлаар ажилласан. Тэгж харагдуулахгүйн тулд ажлаа хэл амгүй өгсөн юм. Элчин сайдыг татах томилох асуудал дээр Монголын дотоод улс төрийг би хувьдаа ойлгоно.
Юу ч болсон төрийн шийдвэр гээд дагах нь гарцаагүй. Гэхдээ гадаад ертөнцөд гуравдагч хөршийн эсрэг хандаад байна уу даа гэсэн ойлголтыг манайхан бараг төрүүлсэн байж магадгүй. " гэжээ.
Бодболд · 2019/02/24
Нээх л санаа зовж гэнэ монголчууд хэнийг дэмжихээ өөрсдөө шийднэ та нар итгэл алдсан тэгээд л болоо
Зочин · 2019/02/23
Битгий хуц холоо очиж уль хөгширөх тусам илэрдэг гэж үнэн юмаа.
Зочин · 2019/02/22
Ta dut, tanchig ymnuud bsanaas bgaaguin deer anhnaasaa.
Зочин · 2019/02/22
энэ хужааг хорьж шалгаач ээ
zochin · 2019/02/22
hursh 2 too toogdohguigeer 3 dahi gej yariad heregyi hen tooh geed baigaan Tramp harahgui l baigaa
бат · 2019/02/22
та бүү санаа зов.өөртөө л санаа зов. удахгүй элчин сайдаас дуудагдсан шиг дуудагдаж магадгүй. ха ха ха
ZOSHIN · 2019/02/22
TA TURIIG TULUULEN ERH TEI YU