Д.Сумъяабазар VS З.Энхболд
2019/03/16
ЕТГ-ын дарга З.Энхболд энэ сарын 7-нд мэдээлэл хийж, Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн бүх ордыг Улсын мэдэлд буцаан авна хэмээн мэдэгдсэн.
Энэ ажлыг Засгийн газар гүйцэтгэх бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрээр эхэлж, Цагаан суваргын ордоор үргэлжлэнэ гэдгийг шууд хэлчихсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хэлсэн Цагаан суваргын ордод хөрөнгө оруулсан 400 орчим ам.долларын хөрөнгө оруулалтыг буцаан төлөхгүй. Харин Н.Номтойбаяртай гэрээ хийн, олборлох зардлыг нь төлөөд, гарсан баялгийг улс авна. Бусад улсууд байгалийн баялгаа ашиглах маш их туршлага хуримтлуулсан хэмээн мэдээлсэн юм.
Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар энэ асуудал дээр эсрэг байр суурьтай байна. Өнөөдөр /03.16/ сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “2014 онд УИХ-ын тогтоол гарч, Цагаан суваргын орд дээр төрийн эзэмшлийг 0 байхаар тогтоосон. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул нь нээгдсэн ордуудыг тусгай зөвшөөрлийг нь авсан этгээдүүд улсын төсвийн хөрөнгөөр нээгдсэн хайгуулын зардлыг нөхөн төлөх гэрээ байгуулж ажилладаг. Тухайн зардлыг төлөөгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг. Өнөөдрийн байдлаар ийм зөрчил гараагүй. Улсын төсвөөр хийгдсэн хайгуулын зардал бодит төлөгдөөд хуваарийн дагуу явж байгаа” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
zochin · 2019/03/17
sotsiolizmiin ueiin hanshaar haiguul hiisen mungu 14000 miangan tugrug duu
Хүннү · 2019/03/16
Энэ сайд чинь юу солиоролд байгаа юм. Улсын төсөвөөр хайгуул хийсэн зардлыг нь талөөд авчих хэрэгүү? Тийм зүйл байхгүй ээ баялаг нь ард түмнийх.
Зочин · 2019/03/16
З.Энхболдын зөв Бат-үүлд баатар цол өгч байхаар Энхболдод өгөх хэрэгтэй. Тавантолгойг тавиад туух дөхсөнийг арай мартаагүй биз дээ манайхаан.
бодлын хулгайч · 2019/03/16
СУМЪЯА МЭДЛЭГГҮЙ САЙД. ӨӨРӨӨ 0