С.Эрдэнэ, Б.Наранхүү нар "сугалаагаар машин бэлэглэсэн" гэв үү
2019/03/25
2016 оны сонгуулиар Дундговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Наранхүү, АН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нар энэ сарын 22-нд болсон "Наурыз"-ын баяраар Баян-Өлгий аймгийг зорьжээ.
Тэд тус аймагт үйл ажиллагаа явуулдаг намынхаа үйл ажиллагааг дэмжин машин бэлэглэсэн гэнэ. Энэ тухай Улаан хус сумын АН-ын дарга К.БАГДАУЛЕТ өөрийн цахим хуудаснаа "Үндэсний Наурыз баярт УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ УИХ-ын гишүүн НАРАНХҮҮ нар БАЯН ӨЛГИЙ аймагт ирж мэндчилгээ дэвшүүллээ. Энэ үеэрээ намын гишүүн дэмжигчидтэй уулзаж санал бодлыг нь сонссон. Мөн уулзалтад оролцсон хүмүүсийн дунд 13 сумын намын дарга нарын дунд сугалаа татуулан 2ш автомашины АЗТАН тодруулж Улаанхус сумын АН-д нэг автомашин гишүүдийн дундаас өөртөө нэг автомашин тус тус хожиж авсандаа баяртай байна. Эрхэм хүндэт УИХ-ын гишүүн Наранхүү ба УИХ--ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ нартай баярласанаа илэрхийлье" хэмээжээ.