Монголын дууны урлагт хослон дуулж олны танил болсон гэр бүлийн дуучдын нэг нь Анхаа, Халиун нар. Тэд урлагийн үлгэр дуурайлал болсон залуу гэр бүлийн төлөөлөл. Дуучин Халиунаа гурван хүү төрүүлж өсгөн хүмүүжүүлж яваа. Тэгвэл өчигдөр "Дархан бэр"-ийн цол тэмдэг, өргөмжлөлөө гардан авчээ. Энэ тухайгаа тэрээр "Билэгт сайн ѳдѳрѳѳ ДАРХАН БЭРИЙН ЦОЛ тэмдэг ѳргѳмжлѳлѳѳр шагнууллаа. Алганы хээ дэх амьдралын зургаар бид учирч гурван сайхан хүүгээ тээлээ. Аав, ээждээ ирсэн эрэлхэг гурван баатраа атаат дайснаас хол амьдралын алтан багана болгохын төлөө алив бүхнийг заан сурган хүмүүжүүлж ачтай буурлууд болон аз жаргалаар ургуулан тэтгэх болно аав, ээж нь. Алив миний хөвгүүд хүнлэг сайхан сэтгэлтэй, уужуу ухаантай мундаг эрс болоорой. Дархлаж овоглуулж өгсөн гурван хүүдээ, ханьдаа баярлалаа" гэлээ.

Уншигчдынхаа өмнөөс дархан бэр болж, монголын ирээдүй болсон үр хойчийг минь ухаантай эрс болгон хүмүүжүүлээрэй гээд баяр хүргэе.

О.Ариун