Дуучин Хүрлээ "Миний хоёр жаргал" клипээрээ бүсгүйчүүдэдээ бэлэг барьж байна
2014/03/08
Залуу дуучин Ш.Хүрэлбаатар буюу Хүрлээ уншигч та бүхэндээ аль хэдийнээ танил болсон. Тэрбээр анх МУСГЗ хөгжмийн зохиолч ”Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ?” “NEW STARS” Улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг 15 дуучны нэгээр шалгарч СУИС-д шалгалтгүй орох урилгаар шагнуулан уран бүтээлийн гараагаа эхэлж байсан билээ.
Мөн Г. Жигжидсүрэн найруулагчийн “Миний киноны дуунууд” нэвтрүүлэгт зориулан Нарны уянга киноны дууг дуулж олны хүртээл болгож уг бүтээлээ дүрсжүүлж сонсогчдодоо хүргэсэн юм.
Энэ удаад дуучин Хүрлээ шинэ уран бүтээлээрээ бүсгүйчүүдэдээ "Олон услын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баяраар бэлэг болгон "Миний хоёр жаргал" дуугаа дүрсжүүлэн толилуулж байна. Энэхүү дууны сэдвийг хүн болгон хөндөж дуу болгож байгаагүй бөгөөд амьдралын хань, охин хоёртоо зориулсан уран бүтээл болсноороо онцлог. "Миний хоёр жаргал" хэмээн нэрлэж "эр хүн таны энгэрт чинь эрхэлж, хайранд тань жаргадаг эрхмийн дээд хань, жаргалын дээд үрд тань" зориулан дуулжээ.
Дашрамд дурдахад, Дуучин Ш.Хүрлээ шинэ цомог поп урсгалын есөн дуунаас бүрдэнэ гэдгээ дуулгасан юм.
Ингээд уншигч та бүхэн "Миний хоёр жаргал" дууны клипийг хүлээн авна уу.
Д.Ана