​“Хас”-ын Ч.Ганхуяг,  загвар өмсөгч  асан Г.Уянга нар Монголын  элит гэр бүлийн нэгд тооцогдог.  Өдөр бүрийг баярын өдөр хэмээн  угтдаг энэ гэр бүлийн хоёр баганын нэг болсон  Г.Уянга багадаа  одоогийнх шигээ нүүрэмгий  байгаагүй гэнэ.  Тэр ч бүү хэл  найм, аравдугаар  анги төгсөхдөө хонхны баяртаа  оролцож байгаагүй ажээ.  

Тэрбээр өөрийн сурагч насаа дурсахдаа:  Нүдний шил зүүсэн, даруухан,  онц сурдаг, их өндөр охин байсан.  Тэрнээсээ их ичдэг байсан.  Өндөр болохоор сагс,  гар бөмбөгийн багт хүчээр оруулчихдаг.  Тоглож чадахгүй болохоор  ашиггүй  гозон гэж дуудуулдаг байсан” хэмээжээ.  










 

 

 

П.Төгөлдөр