Б.Хурц нарын шүүх хуралд Ц.Нямдорж оролцох хүсэлт ээ хүргүүлжээ
2019/08/10
Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарын 9 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Энэхүү хэргийн шүүх хурал ирэх даваа гаригт буюу энэ сарын 12-нд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болох юм.
Тэгвэл шүүх хуралд Хууль зүй, Дотоод хэргийн сайд болон бусад гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Тодруулбал, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороог УИХ-аас байгуулсан. Тус хороог УИХ-ын гишүүн Ж.Батзандан ахалдаг бөгөөд гишүүдээр нь УИХ-ын гишүүн Л.Болд, Х.Нямбаатар, А.Сүхбат, Я.Санжмятав, Ө.Энхтүвшин нар ажилдаг юм. Тэд ирэх даваа гаригт болох Б.Хурц нарын шүүх хуралд оролцох хүсэлтээ Төв аймгийн шүүхэд гаргасан байна. Хорооны гишүүдийн зүгээс шүүх хуралд хөндлөнгийн ажиглагчаар оролцох хүсэлтэй байгаа ажээ.
Зочин · 2019/08/11
ХЗДХ САЙД,УИХ ГИШҮҮД ШҮҮХЭД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛӨХ ГЭЖ ЭНЭ ХУРАЛД СУУХ ГЭЭГҮЙ ЮМ БОЛ ЯАХ ГЭЖ СУУХ ГЭЭД БАЙГАА ЮМ. ШҮҮХ ХАРААТ БУС БАЙНА ГЭЭД ӨӨРСДӨӨ ХУУЛЬ ГАРГАЧИХААД ШҮҮГДЭГЧ НАРЫГ ЗААВАЛ ЯЛЛАХ ЁСТОЙ ГЭЭД ШҮҮГЧДИЙН ДЭРГЭД ХАРААД ХЯНААД СУУЖ БОЛОМООРГҮЙ САНАНАГДАХ ЮМ.АРАЙ ДЭНДЭЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ.ГАРГАСАН ХУУЛИА НЭГ НЬ Ч ОЛОН ТҮМЭНД СУРТАЛЧИЛЖ ЯВЖ ҮЗЭЭГҮЙ БАЙЖ ХЭН НЭГЭНИЙГ ШҮҮХ ЗААВАЛ ЯЛЛАХ ЁСТОЙ ГЭЭД ШҮҮХЧДИЙГ АЙЛГАН ДАРАМТАЛЖ БОЛОХГҮЙ ДЭЭ.н.БААТАР ГЕНАРАЛ УЛААН БАЛ ЯРИЛЦЛАГААР МАШ НОЦТОЙ ЮМ ЯРИСАНДАА ЭНЭ ЧИНЬ ЕР НЬ ЮУ БОЛООД БАЙНА АА ЭНЭ УЛС ЧИНЬ ТӨР ЗАСАГ ГЭЖ БАЙНА УУ АА.
Зочин · 2019/08/10
Cvрдvvлж байж еерийг нь Зоригийн аллагын захиалагч болохыг нь илрvvлсэн шилдэг тагнуулчдыг Нямка евее яллуулах нь уу? Алуурчин Нямка бvр цагаандаа гарч шvvx ажиллагаанд хендленгеес оролцож байхыг харвал Нямка сайд Зоригийн аллагын зохион байгуулагч vнэхээр мен байна.