Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг Ш.Раднаасэд санаачлаагүй нь тогтоогджээ
2019/08/12
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн гэх мэдээлэл үе үе цахим орчинд тардаг. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын тамгын газарт хүсэлт гаргасны дагуу ажлын хэсэг байгуулагдсан байна.
Уг ажлын хэсэг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн хувийн хэрэг, бусад материалыг судалсны дүнд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд санаачлаагүй байна гэсэн санал, дүгнэлт гаргасан байна.
Энэхүү дүгнэлт УИХ-ын албан сайтад байршсан байгааг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Бид хөөн хэлэлцэх хугацааг байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэхэд хэн юу ярьсан талаар эргэж мэдээлэх болно.
зочин · 2019/08/12
тэгээд өөрөө бичигдээд гараад ирдэг юм уу хэн нэгэн хийсэн л байж таараашдээ мөн ч их доромжлох юмаа хүмүүсийг
зочин · 2019/08/12
хэн гаргасан байх вэ их хурал гаргаагүй бол ард түмэн санаачилсан гээд зарлачих та нарт ичих булчирхай байх биш худлаа ярихдхаа мэргэшсэн хүмүүс шүүдээ
Зочин · 2019/08/12
За эд нар нэгнийгээ Хамгаалах даа Сүрхий шүү дээ ЖДҮ-ын Хэрэгт орооцолдсон УИХ-ын Гишүүдын Бүрэн Эрхийг түдгэлзүүлэх гээд УЕП оруулж ирэхэд яалаа даа тэд бөөнөөрөө нийлж байгаад Өмгөөлж хамгаалаад аваад л үлдсэн биз дээ, Ийм Улс чинь ганц Раднаасэдыг Санаачилсан байлаа ч бас л Хамгаалаад өнгөрнө шүү дээ, Эд нар чинь бүгдээрээ их бага хэмжээгээр ямар нэг Асуудалд холбогдсон Нэр Улсууд чинь нэгнийгээ авч үлдээд байхаа мэднэ биз дээ
зочин · 2019/08/12
Хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй шдээ.Энэ яриаг хэн анх гаргасныг сайтар шалгаж нэр хүндийг нь сэргээ. Засагт ханы хөх эрчүүд ингэхгүй нь ойлгомжтой бүүр гайхаад байсан юм.
Зочин · 2019/08/12
hahhahaha neeree alah yum aa