Миссүүд эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлжээ
2014/03/18
Монголын үе үеийн миссүүд болох “Мисс монголиа аялал жуулчлалын холбооны тэргүүн мисс Б.Гантогоо, "Андра модель агентлаг"-ийн захирал, мисс Х.Бадамгэрэл нарын санаачлагаар эмэгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аян өрнүүлж туй талаараа өнөөдөр хэвлэлийн хурал хийж сэтгүүлчдэд мэдээлэл хүргэлээ. Тус хэвлэлийн хуралд тухайн аяныг дэмжинэ оролцохоор Энэтхэг улсаас уригдан ирсэн, Дэлхийн миссийн 2008 оны дэд байрын шагналт, Энэтхэг улсын Гоо бүсгүй, Дэлхийн Миссийн 2008 оны “Топ Модель” номинацийн эзэн, Болливүүдийн кино жүжигчин, дуучин “Парвати Оманакуттан” нарын төлөөлөгчид оролцлоо.
“Мисс монголиа аялал жуулчлалын холбоо”, “Андра модель агентлаг” урилгаар “UBS” телевиз, “Чингис” зочид буудал зэрэг байгууллагуудын дэмжлэгтэйгээр манай эх оронд хүрэлцэн ирсэн Дэлхийн дэд мисс “Парвати Оманакуттан” нь энэ сарын 16-21 ний хооронд саатаж эмэйгтэйчүүд, хүүхдүүдийн хүчирхийллийн эсрэг аяны үйл ажиллагаанд оролцон ажиллах ажээ. Тэрээр буцах хүртлээ хэд хэдэн арга хэмжээг зохион байгуулах бөгөөд гуравдугаар сарын 20-нд буюу маргааш "VLVT" клубт уулзалт зохион байгуулж хандивын үйл ажиллагааг өрнүүлэх бөгөөд үдэшлэгнээс олсон бүх орлогоор хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлэх гэнэ..
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх