Махны үнэ тэнгэрт хадаж, нэг килограмм нь 8000-15 000 төгрөгт хүрээд байсан үе саяхан Засгийн газрын тавдугаар сарын хуралдаанаар үнэ нэмэгдэж иргэдэд хүндрэл учруулаад буй махны үнэ, хангамжид нөлөөлсөн хүчин зүйлсийг тогтоож арга хэмжээ авахаар болсон.

2019 он гарсанаас хойш манай улс үхрийн махны экспортыг зогсоосон боловч хонь, ямааны үнэ 20-30% өсөж, адууны махны экспорт 0,9%-иар буурсан үзүүлэлт гарсан байна.

Монголчуудын хувьд стратегийн амин чухал хүнсний үнэ бага зэрэг өсөхөд л иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учир төр засгаас үнийг тогтвортой байлгах бодлого /Нөөц бүрдүүлэх зэрэг/ хэрэгжүүлдэг. Тэгвэл махны хувьд энэ бодлого алдагдсан.

Үүнтэй холбоотойгоор ХХААХҮЯ-аас тодруулага хийхэд өнгөрсөн жил 4000 тонн мах нөөцөлсөн нь махны хангамжын хүрэлцээ, үнэд нөлөөлсөн гэж үзэн энэ жилээс 15 мянган тонноос багагүй мах нөөцлөхөөр болж, махны экспортыг гурван төрөл дээр сонгууль дуустал экспортыг зогсоох тухай мэдээллээ.

Ингэснээр Монгол улсын засгийн газар,  ард иргэдийн толгойн өвчин болсон махны үнийн өсөлттэй холбоотой асуудлыг бууруулах, махны үнийг тогтвортой болгохоор ажиллаж байна.