Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж зарлиг гаргаж Монгол цэргийн өдөр, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, казах түмний Наурызын баярын тохиолдуулан эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, спорт, аж үйлдвэр, газар тариалан, батлан хамгаалах болон үйлчилгээний салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд өнөөдөр Монгол Улсын Ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.  Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Харанга хамтлагийн гоцлол дуучин Хатанбаатарын Лхагвасүрэн, Чөлөөт уран бүтээлч, дуучин Намдагийн Төмөрхуяг нар шагнуулсан юм.

Дуучин Н.Төмөрхуягийг шагнах санаачлагыг Ерөнхийлөгч гаргасан бөгөөд  энэ талаар түүнд  өчигдөр мэдэгдсэн байна.  Ингээд МУГЖ Н.Төмөрхуягийн зургуудаас хүргэе.