Ц.Элбэгдоржийг “авлах” ажиллагаа эхлэв үү
2019/11/01
“Эрдэнэт” үйлдвэрийн овоолгыг ашиглан катодын зэс үйлдвэрлэдэг Ачит ихт компанийн байранд АТГ-аас өнгөрсөн баасан гаригт нэгжлэг хийсэн. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны “Ачит ихт” ХХК-ийн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэтийн хашаанд байрлаж, үйл ажиллагаа явуулдаг зэс олборлох үйлдвэр болон “ХААН банк таур”-т байрладаг оффист нь ч нэгжлэг явуулсан байна. Мэдээллийг албан эх сурвалжууд үгүйсгээгүй бөгөөд хэрэг бүртгэлт дөнгөж эхэлж буй тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэнэ.
“Ачит ихт” компани өнгөндөө П.Цагааных гэгдэж, өдгөө захирлаар нь эхнэр Д.Эрдэнэцэцэг нь ажилладаг агаад Улсын Ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор байсан эмэгтэй юм. Гэвч үнэн чанартаа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа энэ компанийн эхлэлийг тавьсан нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнх хэмээн хардагдах үндэс болоод байгаа аж.
“АЧИТ ИХТ” КОМПАНИЙН ОН ДАРААЛЛЫН ТОВЧ ХУРААНГУЙ:
-2010 оны есдүгээр сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсан.
-2013 оны арванхоёрдугаар сар: Тус компани “Noble resources international” компанитай зээлийн гэрээ байгуулав. “Noble resources international” компани нь 2011 онд байгуулагдсан Сингапурт бүртгэлтэй, санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг, “Noble” группийн охин компани. “Noble” групп нь Хонконгд бүртгэлтэй, 1986 онд байгуулагдсан худалдааны компани гэдэг. Төв оффис нь Хонконгд байдаг, Сингапур болон Дубай, Англид салбартай бөгөөд английн иргэн Richard Samuel Elman гэгч хүн үүсгэн байгуулсан юм байна.
-2014 оны есдүгээр сар: Ачит ихт ХХК Техник эдийн засгийн үндэслэлээ батлуулжээ.
-2014 оны аравдугаар сар: Жилд 10 мянган тонн катодын зэсийг L-SX-EW технологиор үйлдвэрлэх гидрометаллургийн үйлдвэрийг ашиглалтад оруулж, зэс үйлдвэрлэж эхлэв.
-2015 оны зургадугаар сар: Эрдэнэт үйлдвэртэй хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэн байгуулжээ.
-2017 оны зургадугаар сар: Ачит ихт ХХК үүсмэл ордны анхны тусгай зөвшөөрлийг авав.
2019 оны нэгдүгээр сар: Лондонгийн металлын биржийн (LME) гишүүнээр элсэв.
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр долоо хоногийн өмнө хэвлэлийн хурал хийхдээ “Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөг ганцаараа тууж байгаа хүн хэмээн мэдэгдэж байсан юм.
Тэгэхээр “Ачит ихт”-д хийсэн АТГ-ын нэгжлэг, мөрдөн шалгалтаар Ц.Элбэгдоржийн Ерөнхийлөгч байхдаа эхлүүлсэн нууцлаг бизнесийн үүх түүхийг дэлгэгдэж эхлэх нь бололтой. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдоржийг “авлах” их ажиллагаа эхэлсэн ч гэж хэлж болохоор байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна.
niigmiintoli.mn
зочин · 2019/11/05
Хэрэг хийгээгүй хүмүүсийг барьж хорих гээд байгаа нь харин жинхэнэ мөрдлөгө хавчлага нөгөө юу билээ хүчээр хэлс хэрэг хүлээлгэх гэж байгаа юм шиг дарамталж байгаа юм биш үү НОМ ЖУРМЫНХАА ДАГУУ ХУУЛЬ ЗӨРЧИЛГҮЙ ЯВЖ АМЬДАРЧ ЯАГААД БОЛДОГГҮЙ ЦАГ БЭ
зочин · 2019/11/04
Цагаан гэдэг хүн хууль журмын дагуу бизнесс хийж байхад ямар нэг байдлаар бизнесийнх нь эрх чөлөөнд халдах оролдлого хийж байгаа нь буруу нөхөр Элбэгдорж оролцсон байж магадгүй гэж шалгаж төнхөж болохгүй ер нь оролцсон байвал яах юм бизнесийг нь хууль бусаар булаах юм уу хүн үнэнч шудрагаар бизнесс хийж болохгүй гэж үү Энэ Цагаан бизнес хийж болохгүй Элбэгдорж бол бүүрч болохгүй ялтай гэсэн хууль хаана байна тэгвэл уул уурхай ажиллуулж татварч төлөхгүй ашиг олж байгаа этгээдүүдэд яагаад хууль үйлчлэхгүй байна АТГ шалгадаггүй юм уу Энэ бол цэвэр улс төхийн зорилготой явуулга байна
Зочин · 2019/11/02
Ардчилал, эрх челеений эцэг Элбэгдоржийг бvv гvтгэ хvргэн Дэнзэнгийн хадам аав хулгайч Алцгархуягаа!!!
Зочин · 2019/11/02
Ардчилал, эрх челеег чамд надад иргэн бvрт авчирсан ардчиллын телее амь насаа золин байж авчирсан Элбэгдоржийг юугаар ч хамаагvй гvтгэж хорьж хаан болж, Монголыг хятадад егех нь Жэнко хулгайчаа!!! Тереес темер зам барих нэрээр 2 удаа 280 сая доллар буюу 1 их наяд 600 сая тегреег идсэн Жэнко хулгайчийг барьж хориочээ!!! Нямка сайд Эрдэнэтэд нэг удаадаа гэхэд хvvтэйгээ нийлж 42 сая $ буюу 150 тэрбумын шахаа 22 жил хийж ирсэн гэсэн! Нямка сайдыг баривчилж энэ менгийг тeлvvлээчээ!!!
Зочин · 2019/11/02
Алтанхуяг уу тийм шvv! Харсан болгоноо идсэн Хаан Жимсээ терийн 0%ийн зээлээр бий болгосон гээ биздээ Алцанхуяг!
Зочин · 2019/11/02
Гадаадын компани хийнэ ш дээ. Угаасаа гадаадын компани байна ш дээ наадах чинь. Монголд хамаагvц л юм байна!
Зочин · 2019/11/02
Ард тvмэнд Эрдэнэс Тавантолгойг хувааж егсен Элбэгдоржийг Алтанхуягийн хувийн еш хонзонгийн гvтгэлгээр шалгах уу терийн менгений хулгайч Жэнко!
Зочин · 2019/11/02
Наадах чинь Элбэгдоржид огт хамаагvй гэдэг нь vнэн л юм байна ш дээ!!! Цагааны гэр бvл ба гадаадын компани л юм байна. Харин тереес олон арван тэрбум хvргэн Дэнзэн, охин, зевлехеерее дамжуулж Засгийн газрын тесел бvрээс Еренхий сайд байхдаа идсэн терийн менгений хулгайч, Н.Энхбаярт Ардчилсан намыг нийлvvлж 20 жилийн хугацаатай зараад АН-ынхан огцруулсан Н.Алтанхуяг энэ гvтгэлгээ больж vз!!! Элбэгдорж харин ч иргэн бvрт Эрдэнэс Тавантолгойг хувааж егсен, Жэнкод ганцааранд нь егеегvй! Еер шигээ бодож байх юм энэ Алтанхуяг! Элбэгдорж ч шударгаар Алтанхуягийн но-г илчилсэн болохоор ешее аван худал гvтгэж байгаа нь тодорхой байна!!!
АЛТАН засагнаас хүсэх нь · 2019/11/02
МОНГОЛ төрийг авлигачдаас цэвэрлэх ИД шидтэн байна уу?
dash · 2019/11/02
Tarvagiig thagaan shanaand n Thagaan shanaa alddaggui hun bna shuu
Зочин · 2019/11/01
Shalgah heregtei
Зочин · 2019/11/01
Элбэгдорж гутлаа тослоод зангиагаа зүүгээд өөрөө яваад очих байлгүй дээ
иргэн · 2019/11/01
ТЭЗҮ батлуулаад сарын дараа үйлдвэр ашиглалтанд орнр гэдэг чинь юу вэ? үүний дараа Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийгдээд батлагдах ёстой. тэгээд хөрөнгө оруулалт байрилгын ажил эхлэхэд наад зах нь жил болно доо. Гэтэл ганцхан сарын дотор хйичдэг юм байна.
Хүннү · 2019/11/01
Энэ нөхөр Гутайн давааны алттай холбоотой байх аа.
иргэн · 2019/11/01
одоо Элбэгдорж гэгч энэ Этгээдийг Баривчилж Шалгах цаг нь ч болсон, Ард иргэдийн Хүсэл Шаардлага тийм ч байгаа, Харин ч өдий болтол энэ Хүнийг Хууль Цагдаа АТГ Шалгахгүй Сул чөлөөтөй явуулаад байгаа нь гайхмаар,