“Хар” Отгоогийн оффшор дансны хэрэг хар тамхины наймаа руу хөтлөх вий
2019/11/08
Эрдэнэт үйлдвэрээс оффшор дахь данснууд руу 2009-2017 онд хийгдсэн олон сая долларын гүйлгээнүүдийг АТГ, ЭЦА, ТЕГ-аас шалгах явцад уг хэрэгт холбогдуулан Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компаний “Хар” хочит Отгоо нарыг баривчилж Хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон талаар 2019 оны аравдугаар сарын 31-ний орой мэдээлсэн.
“Хар Отгоо” гэж мэдээлэгдсэн Баасанжавын Отгонбаатар нь алт олборлох тусгай зөвшөөрөл бүхий “Азаргын гол чонот” компаниа 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидийн Түвшинжаргалын нэр дээр шилжүүлсэн байдаг.
“Хар Отгоо” гэж бичигдээд байгаа тэрбээр Баасанжавын Отгонбаатар бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн Москва дахь төлөөлөгчийн газрын дарга Баасанжавын Батхуягийн төрсөн дүү юм. Харин Баасанжавын Батхуяг гэж хэн бэ? 2018 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Чех улсаас ХБНГУ руу дипломат дугаартай /089D93 77/ машинаар зорчиж байгаад хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан ОХУ-ын Улаан-Үд хот дахь Монголын Дипломат төлөөлөгчийн газарт ажилладаг гэх Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нар их хэмжээний эм, эмийн бэлдмэл тээвэрлэж яваад баригдсан. “Тэдний унаж явсан ОХУ-ын дипломат дугаартай автомашины бичиг баримт хуурамч байсан. Бичиг баримтыг нь хуурамчаар үйлдвэрлэсэн 089D93 77 дугаартай автомашин нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн эзэмшдэг албаны автомашин байсан юм билээ. Хэрэг гардаг өдөр буюу 2018 оны арванхоёрдугаар сарын 17-нд уг машин ЭСЯ-ны III байрны авто зогсоолд тавиатай байсан, 10 хоног хөдөлгөөнгүй зогсож байсан гэж бүртгэгдсэн. Энэ хугацаанд Б.Батхуяг нь Белгийн вант улсад гэр бүлээрээ амарч байжээ” хэмээн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Баасанжавын Отгонбаатарын нэр дээр “Юнайтед фрэндс групп” гэдэг компани бүртгэгдсэн байдаг. Хамтран эзэмшигч зургаан хүний дундаас Аанжуурын Дулаанжаргал гэдэг нэр содон харагдав. Тэр бол Улаан-Үдэд суугаа консулаар ажиллаж байсан Бригадын генерал А.Дулаанжаргал. Энэ оны гуравдугаар сарын дундуур түүнийг дуудсан байдаг. Тэр үед ШШГЕГ-ын даргаар томилох сураг дуулдаж байсантай холбон тайлбарлацгааж байсан ч өөрөө уг албан тушаалаас татгалзсан гэж хэвлэлд мэдээлсэн байдаг. Төдөлгүй ШШГЕГ-ын дарга асан, Бригадын генерал М.Ганхүүг Улаан-Үд хотноо суух Дэд консулаар томилсон байдаг.
Эндээс харахад Баасанжавын Отгонбаатарын ах Баасанжавын Батхуяг мансууруулах эм бэлдмэл тээвэрлэсэн Түгдэнгийн Мөнхбат, Эрдэнэбаатарын Оргил нарт машинаа ашиглуулсан бөгөөд Б.Батхуяг, Т.Мөнхбат нар нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотойгоор томилогдсон болох нэг ижил жим хөтөлдөг. Мөн Б.ОтгонбаатарУлаан-Үдийн консул асан Бригадын генерал А.Дулаанжаргалтай 2009 оноос эхлэн хамтаа бизнес эрхэлсэн эртний танилууд байжээ. Энэ бүхэн анхаарал татсан сүлжээ байж болохоор сэжүүр биш гэж үү.
Харин “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ц.Даваацэрэнгийн хувьд “Ажнай” корпорацийн захирал, Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн хамт “Гурвансайхан интернэйшнл” болон “Шанхресурс”, “Шанхэнержи”, “Түшээ говь” компаниудыг эзэмшдэг гэж албан ёсны бүртгэлд бүртгэгджээ. Эдгээрээс “Түшээ говь” компанийн хамтрагч Өвгөний Энхтүвшин нь Баасанжавын Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигчтэй давхцаж байгаа юм. Өөрөөр хэлбэл Б.Отгонбаатар, Ц.Даваацэрэн хоёрын хоёулангийнх нь компанид Өвгөний Энхтүвшин хамааралтай. Түшээ говь компани нь хүний эм, эмнэлгийн хэрэгсэл худалдах болон уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулдаг. Зүүн дэнж-2 MV-020224, Зүүн дэнж MV-019647, Зүлэгт MV-019328 лицензүүдийг эзэмшдэг байсан. Харин Б.Отгонбаатарын “Юнайтедфрендс групп” компанийн хувь эзэмшигч Батчулууны Ганболд, Наваантаяа Батцэнгэл нар нь Ц.Даваацэрэнгийн “Дөрвөн-Ирвэс” ХХК-ийн ч бас хувь эзэмшигчид байх юм. Мөн Б.Отгонбаатарын дүү Баасанжавын Батжаргалсайхан нь Эрдэнэт үйлдвэрийн Хөгжлийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан юм билээ.
Ийнхүү Эрдэнэт үйлдвэрээс гараагаа эхэлж хүрээгээ тэлсэн Баасанжав овогт ахан дүүсийн хэрэг одоогоор оффшор дансны шилжүүлэгтэй холбогдон шалгагдаж буй ч яваандаа мансууруулах бодис тээвэрлэсэн гэх хэрэгт холбогдож ч мэдэхээр баримтууд цуглаад байна.
У.Оргилмаа
baabar.mn
Зочин · 2019/11/08
Отгонбаатарт наад юмнууд чинь огт хамаагvй юм байна ш дээ!!! Монголд тодорхой салбарт бизнес эрхэлдэг тодорхой тооны мэргэжлийн хvмvvc бий. Тэд бvгд хамтарч бизнес босгодог. Тэглээ гээд буруутгах ямар хэрэгтэй юм? Харин Эрдэнэтэд МАН шахаа одоо хийж байгаагаа далдлах гэж зориуд номхоноор нь Отгонбаатарыг хэлмэгдvvлэхээ боль!!! Отгонбаатар юу ч идээгvй, олон тvмэндээ туслаад нэрээ гаргадаггvй даруухан зvтгэж байгаа жирийн нэг монгол!
Зочин · 2019/11/08
Элбэгдорж алуурчин биш! Харин Жэнко Батхvv агсныг Терийн ордонд Зикагаараа дуудуулж алуулсан, Жэнкогийн хvvхдvvд найзыгаа алж гэрийнхээ уонхоор шидээд, хар тамхины найр хийгээд оГт ял аваагvй! Жэно темер зам барина гэж луйвардсанн 280 сая доллараа телелгvй хаалгасан! Жэнког огцруулцгаая!
Зочин · 2019/11/08
Тереес 1 их наяд 560 сая тегрег темер зам тавина гээд 2 удаагийн vйлдлээр хулгайлсан Жэнко одоо Эрдэнэтээс Топортой хамтарч хулгай хийж байгаагаа нуухын тулд ийм хилс гvтгэлэг тарааж байна!
Зочин · 2019/11/08
Юун тvрvvнд оффшорчин Гадаад харилцааны сайд Цогтбаатарыг огцруулж сая долларыг нь хурааж чадахгvй хэвтэж, бусдыг хилсээр гvтгэхээ больж vз Жэнко!!!
Зочин · 2019/11/08
Тереес 280 сая доллар 2 удаа хулгайлсан Жэнкогийн ээлжит зегнелт зохиол!!! Жэнкогийн хар тамхичин, алуурчин хvvxдvvдийг яллаачээ!!!
Зочин · 2019/11/08
Жэнкогийн ээлжит зегнелт кино зохиол. Ерселдегчее намнахын тулд ээлжит зохиолоо бичжээ!
Зочин · 2019/11/08
Жэнкогийн гvтгэлэг! Терийн менгений хулгайч Жэнког тереес зайлуулах хэрэгтэй!
Зочин · 2019/11/08
Хедеений ядуу, ядарсан, зvдэрсэн маш олон хvнд энэ Отгонбаатар тусламжийн гараа сунгаж маш их тусалсан! Харин vvнийгээ олон нийтэд сурталчилдаггvй маш сайхан сэтгэлтэй хvндээ! Бизнесийг нь булаах гэсэн нэгний гvтгэлэг, хилс хэрэг тохжээ больж vз МАНын хулгайч, луйварчдаа!!!
Зочин · 2019/11/08
Гvтгэж, бизнесийг нь булаах гэсэн Оюун-Эрдэнэ мэргэжлийнхээ зегнелт киног бичээ шив! Гvтгэхээ больж vз, амраг Нямжавтаа зориулж терийн менгеер Шанхайд консулын газар нээж Нямжавыгаа 4 жил тансаглуулахаар сая илгээсэн гээ биздээ Оюун-Эрдэнээ!
Зочин · 2019/11/08
Онц байдал нэрээр Эрдэнэтэд тэнгэрт тултал шахаа хийж байгаа МАН, Жэнко, Нямка сайдын ээлжит зегнелт зохиол байна!!!
Зочин · 2019/11/08
Тереес 280 сая доллар 2 удаа хулгайлсан Жэнкогийн ээлжит зегнелт зохиол!!! Тавантолгойг Жэнкод хvccэнээр нь егсенгvй, Монголын иргэн бvрт 1072 ширхэг хувьцаа болгоод Элбэгдорж егчихлее гэж ардчилал, эрх челеег Монголд авчирсан Элбэгдоржийг гvтгэж байна!
Unshigch · 2019/11/08
Aluurchin elbegdorj edgeer byh aluurchid, hulgaichid luivarchdiin oroi deer zalarch, manangiin mafiin syljeenii hulgaichdaas tatvaraar avaad suuj baidag geed bod. Mongoloos
Зочин · 2019/11/08
Iim baliar ymnuudiig tor zasgaasaa zailuulah ymsan
Зочин · 2019/11/08
ulsiin tuluu bish zuvhun huvia bodson novshnuudiig yug n hairladag bn shuud buudaach ee
Зочин · 2019/11/08
Маш том мафи зохион байгуулалттай гэмт хэрэг шиг сонсогдож байх юм энэ олон жил яагаад илрэхгүй байсан юм бол доо одоо л мэдлээ гэж битгий хэлээрэй дээ.
Zochin · 2019/11/08
Offshoriin mongiig ni khuraaj ulsad oruulaachee
zochin · 2019/11/08