Монгол төрийг гутааснаараа үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр огцрох ёстой!
2019/11/12
Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрөгч долоо хоногийн пүрэв гаригт Солонгосын “Корэйн эйр”-ийн онгоцоор Улаанбаатар Сөүлийн чиглэлд зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн өгзөг базаж бэлгийн дарамт учруулсан гэх асуудалд орооцолдсон.
Түүнийг онгоцны 00-ын өрөөний орчимд дэргэдүүр нь зөрсөн 20 настай бүсгүйн өгзөгөнд хүрсэн нь камерын бичлэгээр баталгаажсан гэдгийг Солонгосын телевизүүд болоод хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж дэлхий нийтэд гутамшигтайгаар шуугиан болов. Харин Цэцийн даргын энэхүү бусармаг бүдүүлэг үйлдлийг монголчууд тэр чигтээ наргиан болгон хүлээн авч байгаа нь эмгэнэлтэй. Эмэгтэй хүний эмзэг газарт танихгүй эр хүн санаатайгаар хүрнэ гэдэг бол цаад эмэгтэйгээ асар бүдүүлгээр доромжилж буй гэдгийг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Ер нь эмэгтэй хүнтэй ингэж доромж байдлаар харилцаж түүнийг бусад нь наргиан наадаан болгоно гэдэг бол тухайн хүнд ээжийгээ, эхнэрээ, охиноо ямар ч үнэ хүндгүйгээр гутааж байгаагаас ялгаа байхгүй.
Хэдэн жилийн өмнө уяач нэртэй Монголын шинэ цагийн феодалууд автобусанд хамт явсан охиныг амнаасаа архи уухыг шахаж шаардсан шахуу юм болсон. Тэгээд зогсохгүй өнөө нялх охиныг өвөр дээрээ суулган дуулж хуурд гэж дарамталсан тухай шуугиан гарч байсан. Охиныг өөрсдийнх нь өмхий ханхалсан амнаас гулгитал архи уугаагүйн төлөө, өвөр дамжиж дуулаагүйн төлөө цахимаар элдэв дээдээр гутааж шившиглэсэн. Охиноо тийм байдалд ороод цагдаад хандсаныг сонсоод аав нь хувийн унаатайгаа замд нь давхиж очин юм юм л болж байсан. Эргэн сануулахад цагдаад ханддаг охины зөв, охиноо өмөөрч очсон эцгийнх нь зөв байсан. Тэр тухай манай сонин шуугиан болгож бичиж байсан. Хэрвээ тэр үед эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалдаг газар, мөн Монголын нийгэм уяачдын энэ үйлдлийг жигшин зэвүүцэж хүлээж авсан бол өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн дарга Одбаяр болоод ийм асуудалд орооцолддог нөхдөд дохио сургамж болох байлаа гэж арга барахдаа бодож сууна.
Тухайн үед ямар яриа гарч байсан бэ гэхээр “Энэ хүүхэн Монголын нэг тод манлай уяачийн өвөр дээр суугаад дуулчихаж яагаад болдоггүй юм”, “Ёс заншлаа мэдэхгүй буянгүй юмнууд”, “Халхын сайхан хийморьтой эрчүүдтэй хүүхнүүд ингэж харилцаж болохгүй” гэх зүйл бичигдэж байсан. Өнөөдөр Одбаярын шуугианаас үүдээд юу бичигдэж байна вэ гэхээр “Эмэгтэй хүнд хүрч болохоо байчихсан юм уу”, “Монголчууд ингэж л байдаг ш дээ, ямар сүртэй юм”, “Цаад хүүхэн нь дуртай байвал та нар яах юм”, “Эмэгтэй хүнд гар хүрэх эрхгүй болчихвол хүнтэй суух ч өнгөрөх юм байна л даа” гэх зэргээр амаа олохгүй шүүмжилцгээж байна. Энэ бол Монголын нийгэм хэрхэн бүдүүлэг, бидний амьдралын хэв маяг ямар их хоцрогдсон, монгол хүний сэтгэхүй сэтгэлгээ ямар дор түвшинд байгаагийн илэрхийлэл. Бид өнөө л өнгөрсөн баларсан социализмынхаа үеийн сургаалаар яваад байна. Хайр дурлал ч гэх шиг. Хайртай хүнтэйгээ л суух ёстой ч гэх шиг. Эрэгтэйчүүд нь заавал эргүүлж байж суудаг ч гэх шиг. Дээрээс нь хуучин нийгмийн нэг балиар үлдэгдэл болох зарцтайгаа харилцаж байгаа юм шиг бүсгүйчүүдийг дорд үзэх баяны сэтгэлгээ. Эмэгтэй хүнийг өөрсдийнх нь хүүхдийг гаргах ёстой, согтуу найз нарынх нь хүслийг хангах ёстой гэх феодалын харц хүүхний хэмжээнд авч үзээд байгаа энэ сэтгэлгээнээс бид нэн даруй салах ёстой. Тэгэхгүй бол охид хүүхнүүдийг зүгээр нэг зугаа гаргагч мэтээр үзэж, ёс заншил гээч зүйлээрээ халхавч хийгээд, нийгэм даяараа түүний наргиан наадаан болгоод дэмжээд явбал бид энэ дэлхийн хамгийн бүдүүлэг, хоцрогдсон, эрээ цээргүй үндэстэн болно.
Орчин цагт хүмүүс маш хариуцлагатай болсон. Эмэгтэй хүнтэй харилцах харилцааны тухай монголчууд бидний уламжлагдаж ирсэн сургаал, ёс зүй маш өөр болох ёстой, тэгж ч байгаа. Тухайлбал, эцэг эхчүүд охиныг нь цаашид зөв сайхан аваад явчих хүнтэй гэр бүл болгохыг чухалчилдаг болсон. Түүнээс биш захын нэг согтуу дурак “танай охинд би зүрхнээсээ ч илүү хайртай, жаргаана аа” гэж хэлэхэд нь уяраад өгөөд явуулдаг цаг өнгөрсөн. Тухайн хүний удам судрыг нь, ар гэрийг нь, ажил албыг нь, өссөн орчныг нь эзэмшсэн мэргэжил боловсрол, нийгэмд эзлэх байр суурийг нь хардаг болсон. Гэр бүл болсноороо нийгэмд ямар хариуцлага үүрч байгааг нь хүртэл нарийн нягт анзаардаг болсон. Гэр бүл болоод эр эмийн харилцаанд эр нь эмийгээ ухна шиг элддэг хуучин цаг өнгөрчихөөд байна.
Эрэгтэй эмэгтэй хүний харилцаанд ийм эмзэг ханддаг болоод байхад монгол төрийн өндөр албан тушаалтан олон нийтийн газарт бүсгүй хүний өгзөг оролдсон хэрэгт холбогдсон нь өөрөө монгол төрийн гутамшиг юм. Ер нь тэгээд амьдрал дээр эмэгтэйчүүдийн эрхэд халдах явдалд өндөр албан тушаалтан болоод ахимаг насны хүмүүст улам хүнд тусах нь бий. Учир нь албан тушаалтан болоод ахимаг настай хүнийг нөгөө эмэгтэйдээ бэлгийн дарамт үзүүлж байна гэж шууд хардахад хүргэдэг. Нас залуу хүмүүсийг бол гэрлэх гэж ч байгаа юм болов уу, өөрт таалагдаад цаашид хамтран амьдрах тухай бодоод ийм байдал гаргачихав уу гэж бодно. Харин ахимаг настай, дээрээс нь өндөр тушаалтныг бол гэрлэх биш, эмэгтэй хүнийг хэрэглээ болгох гэж байна гэж хэн бүхэн үзнэ. Дэлхий нийтээр хөгшин төгцөгүүдийг ингэж үздэг учир эмэгтэй хүн рүү халдахад нь маш эмзэг хүлээж авдаг. Тиймдээ төгцөг өгзөг хоёр гал ус шиг харш байдаг юм. Гэтэл 52 настай гэр бүлтэй, үр ач нартай Одбаяр ийм үйлдэл гаргалаа.
Тэрээр буруугүй байлаа ч монгол төрийг гутаасан нь үнэн. Ийм учраас огцрох ёстой. Монголыг төр, төрт ёсыг гутаасныхаа нь төлөө Одбаярт хариуцлага хүлээлгэх ёстой. “Үндсэн хуулийн Цэцийн дээр гагцхүү хөх тэнгэр байсан бол одоо хүүхний өгзөг байжээ” гэх мэдээллүүд гарч байгаа нь үнэндээ гутамшигтай байна. Одбаяр монгол төрийг ингэж нөхөн үржихүйн эрхтэнтэй хольж хутган гутааж орхилоо.
Огцрох багадана · 2019/11/12
Огцрох ч багадана. Улсын нэр сүр, хүн ардаа гадаадад муухай гутаалаа
Зоригт · 2019/11/12
Одбаяр Солонгосын 52 сая иргэнд танигдаад мундаг байна.
Үнэндээ · 2019/11/12
Солонгосын Элчин сайд нь визний асуудалд холбогдоод хусуулаад нутаг буцсан шүү дээ.
зочин · 2019/11/12
Одбаяраас болж Солонгос улсруу зорчих гэж байсан иргэдийн виз олноор гарахаа больсон байна. мөн Солонгост ажиллаж амьдарч байгаа хараар ажилладаг монголчуудыг ихээр барьж нутаг буцааж эхэллээ таминь энэ тэнэг гаж донтонг ард түмнээсээ уучллалт гуй... сайн дураараа огцор... Дорноддоо очиж өгзөгөө базаж амьдар гэж дамжуулж өгөөч
Зочин · 2019/11/12
бодлын хулгайч · 2019/11/12
ХАЙРАН САЙХАН ЭЦГИЙН НЭР. ОДОО ЧАМАЙГ ӨГЗӨГ ОДБАЯР ГЭНЭ ДЭЭ. БҮХ НАСААР ЧИНЬ ХА ХА ХА
Зочин · 2019/11/12
Хошного хоч авлаадаа удам муутай хүн юм бна
Зочин · 2019/11/12
Огцорохн зөв солонгосууд харж байгаа хуультай улс ёс зүйн хариуцлага байдаг гэдэгээ үзүүлэх хэрэгтэй бусад дарга нарт сургамж болог
Хүчин хошногоны нүх Монголын дарга нар · 2019/11/12
Ажилд орох гэж албаны ширээн дээр хүчиндүүлсэн маш олон эмэгтэйчүүд байгаа.Ерөнхий сайд,ЗГХЭГ-ын дарга гээд бүгд хүчингийн хэрэгт холбогдож явсан улсууд шдээ.Үүнийг яагаад ярихгүй байна вэ?
Od · 2019/11/12
Ene hun yahav murun deer n gar hurch ulsiin ner hund gutaagdaj .harin ter Murat .Gantulga bil uu? Ted gar bish buur godgoroo chiheed unuudur hurtel delhii duuren zar yvaad bhd yagaad hereg n tsagaadaad shiidegdehgui hoishlood udur bur l medeend tavigdaad bn ve?! Uuniig gadniihan harj l bgaa shuudee!!!