Улс төр хөл тавьсан эрхэмүүд хуулийн чандлан дагаж, мөрдөх ёстой байдаг. Гэтэл манай улсад эрх мэдлээ урвуулан ашиглах эсвэл буруугаар хэтрүүлэн ашиглах этгээдүүд олширсон.

Тэдний нэг нь Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гаалийн ерөнхий газрын дэд дарга Ё.Бат-Эрдэнэ.  Тэрбээр мөрийтэй тоглоом тоглож, энэ төрлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагаар үйлчлүүлсэн нь баримтаар нотлогдсон. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс уншина уу 

Үе үеийн Ерөнхийлөгч нараас хамгийн их хуулийн байгууллагад дуудагдаж буй эрхэм бол Ц.Элбэгдорж болох бололтой. Түүнийг өнгөрөгч арван нэгдүгээр сард  прокуророос дуудсан. 

"Сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэнд. Ажил ихтэй явж байна. Хэд хэдэн Олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хурал, зөвлөгөөнд оролцож явна.  Энэ хооронд хуулийн байгууллагаас надаас асууж, тодруулах зүйл гарсан юм шиг байна. Зарим нь намайг оргож, зугтаад явчихсан юм шиг ойлгуулах гэж оролдож.  Би зугтаад хаачих вэ дээ, төрийн хамгаалалт нь дагаад явж байгаа.  Хуулийн байгууллагад оролцож байгаа хурал, зөвлөгөөнийхөө урилга, хөтөлбөр, мэдээллийг өгсөн.  Би хууль сахиулагчдын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй ханддаг. Монгол Улсын хууль миний хувьд дээд хүч юм. 

Зарим хүн кино зохиолдоо амилуулах гээд байгаа шиг надад Монгол Улсын хуулийн, төрийн өмнө хийсэн буруу зүйл байхгүй.  Ойрын үед заавал оролцох ёстой хурал, зөвлөгөөндөө орчихоод хурдан очно" хэмээн хариулт өгсөн удаатай.

УИХ-ын гишүүд баримтгүй барин тавин мэдэгдэл хийж, нэгнээ гүтгэх асуудал намжихгүй байгаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд буруутгаж мэдээлэл хийж байсан. Харин түүний энэхүү мэдээл нь худал болохыг шүүхээс тогтоосон байдаг. Эндээс дэлгэрэнгүйг унших боломжтой.

Хааяахан УИХ-ын гишүүд гар зөрүүлчихдэг араншинтай улс. Энэ жилийн нударга Х.Болорчулуун гишүүн, Ц.Нямдорж сайд нарын хооронд болсон юм. УИХ дахь МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанаар өнөөгийн хүчингүй болсон гэгдээд буй Дубайн гэрээ ч яригдаж, улмаар нэр бүхий УИХ-ын гишүүн сайд нарын хоорондоо ширүүхэн маргаан өрнөсөн. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдсон гэх 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019 оны 06 сарын 28-ны өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж түдгэлзүүлсэн билээ. Тэгвэл дээрх хэрэгт холбоотой, авилга авсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр 6 шүүгчийн хэргийн прокурорт шилжүүлсэн байна. Салхитын ордны хэрэгт татагдах дараагийн шүүгчид бэлэн болжээ

Жижиг, дунд үйлдвэр­лэлийг хөгжүүлснээр хэрхэн хөгжиж болдгийн томоохон жишээ бол Япон Улс. Гэтэл манай төрийн өндөр албан тушаалтнууд  эрх мэдлээ ашиглан, жирийн үйлдвэрлэгч нарт хүрэх ёстой байсан ЖДҮХС-гийн хөрөнгийг хувьдаа болон өөрсдийн хамаарал бүхий компани, танил талдаа олгосон хэрэг гарсан.

Энэ хэрэгт УИХ-ын 16 гишүүн, гурван сайд, яамдын дэд сайд, Тагнуулын ерөнхий газар, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч, МАН-ын нэр бүхий дарга нар холбогдоод байгаа. Мөн УИХ-ын гишүүн байсан болон одоо байгаа 49 хүнийг шалгаж байгаа талаар АТГ мэдээлсэн. Одоогийн байдлаар ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарын долоон хүнийг дээрх хэрэгт эрүү үүсгэн, яллагдагчаар татаад буй. ЖДҮХС-гийн хөрөнгөөс завшсан Б.Батзориг нар шоронд суух болчихлоо

Ж.Батзандан гишүүн өнгөрсөн долоо хоногт мэдээлэл хийж олныг шуугиуллаа. “Манай Засгийн газрынхан цахим казино ажиллуулах туршилт хийсэн. Энэ талаараа өмнөд хөршийн холбогдох хүмүүстэй уулзсан” гэж ярилаа. Тэр уулзалт болсон газрыг хоног өдөртэй нь хэлнэ лээ. Бас энэ асуудлаас болж нэр бүхий хүмүүс хоригдож байгаа талаар ч мэдээлсэн. Ж.Батзандан ахыгаа өмөөрч худлаа ярив уу, Монгол улсын Засгийн газар булайгаа чирэв үү

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /9/

ТОЙМ:Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /10/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /11/