УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг С.Зоригийн хэрэг, “Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудалд буруутгаж мэдээлэл хийж байсан. 

Тэгвэл Б.Хурцын талаас УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ор үндэслэлгүй мэдээлэл цацаж,  нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байжээ. Энэхүү хэргийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.

Шүүхээс “Хариуцагч Ж.Батзандангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Дээрх мэдээнүүд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил нийтэд илэрхий болсон, нэгэнт тараагдсан мэдээнүүд байсан” гэж мэдүүлсэн. 

Улмаар Б.Хурцын талаар хүн хулгайлсан, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлснийхээ төлөө генерал цол хүртсэн, “Эрдэнэт”-ийн 49 хувийг банкинд авч өгөх ажиллагааг гардан зохион байгуулсан, Б.Хурцын бүлэглэлээс маш олон хүн айдастай амьдардаг зэрэг мэдээлэл нь баримттай нийцэхгүй байна үзжээ. 

Тиймээс  УИХ-ын Ж.Батзанданд дээрх мэдээллүүдийг тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

 

З.Батболд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин