Ч.Сайханбилэгт холбогдох хэргийн шалгалт удахгүй дуусна
2019/12/19
Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ буюу Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурахдаа албан тушаалаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх хэрэгт яллагдагчаар тооцон шалгаж буй билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, удахгүй шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буйг эх сурвалжууд мэдээлж байна.
Ч.Сайханбилэгийг АТГ-аас баривчилж, цагдан хорьж байгаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргаж, хилээр нэвтрэх эрхийг нь хязгаарласан билээ. Гэвч өнгөрсөн наймдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд “гэр бүлийнхээ гишүүнийг гадаадад эмчлүүлэх шаардлагатай болсон” хэмээн хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасан юм. Дээрх шүүхээс ч түүний хүсэлтийг хүлээн авч хилийн хоригийг нь цуцалсан. Улмаар эх орондоо буцаж ирэхэд нь мөрдөн шалгах болон прокурорын байгууллагаас хилийн хоригийг нь сэргээх хүсэлт шүүхэд хүргүүлсэн ч шүүх хүлээн авахаас татгалзсанаар Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг төд удалгүй хил давж алга болоод буй билээ.
АТГ-аас түүний хаана байгааг тогтоох хүсэлт Интерполд хүргүүлснээр байршлыг нь тогтоогоод байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас оргосон гэх үндэслэлээр гадаадын хууль сахиулах байгууллагынхнаар баривчлуулахаар төлөвлөж байсан ч өөрөө удахгүй эх орондоо очно гэсэн захидал хүргүүлсэн тул харзнаж буй аж. Энэ талаар НПГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Мөрдөн байцаах байгууллагад Ч.Сайханбилэг арванхоёрдугаар сарын 21 гэхэд очно гэж мэдэгдсэн талаар түүнд холбогдох хэргийг шалгаж байгаа байгууллагаас нь бидэнд мэдээлсэн” гэсэн хариу өглөө.
Юутай ч энэ сарын 21-ний дотор Ч.Сайханбилэг эх орондоо ирэхгүй бол хууль сахиулах байгууллагынхан дараагийн арга хэмжээгээ авах бололтой.
Зочин · 2019/12/20
nyamdorj ooroo bas orootsoldson boltoi, jiriij ard bol ali hediin nogoo chimgee sodnom2 shig 4 jil shorond ongirooson bga, yasan udaan shalgadag yum be! uildel ni todorhoi bush bnuu, oi gutmaar
Зочин · 2019/12/20
huleedeggui bolohoor humuus unduitsdag boltoi, ichdeggui hun, chadvar muutai bolovsrolgui shaham zugeer l manuuhai alia salbadai. arai heterhii
шаабар · 2019/12/20
Муу муухайг бичих нь буруу биш л дээ. Гэхдээ энд захиалгаар элдэв хараал бичдэг нөхөд жаахан хамжааргатай бичиж байгаач. Ядаж л хараал бичихгүй байвал бичсэн үгс чинь хүнд хүрнэ. Дандаа нэг ижил хэвээр хараагаад доромжлоод байхаар захиалгат бичвэр гэдэг нь ойлгогдодд байх юм. Цалин хөлс авч байгаа бол тэдэндээ үнэнч байвал өлзийтэй гэж зөвлөе. Сайханбилэг буруутай бол хараасан ерөөсөн ялгаагүй хариуцлагаа хүлээж л таарна шүү дээ. Нэмэж дэвслэх нь хүний ёсноос гадуур юм даа.
Зочин · 2019/12/20
Зочин2 · 2019/12/19
Энэ хүний бичсэнийг уншаад инээд хүрэв.Ардчилал нь хулгайч луйварчдын тогтолцоо юм болов уу гэнэ,нээрээ тийм юм шиг ойлгогдоод бгаа тул.
Зочин · 2019/12/19
Энэ ардчиллын пизда нар яахаараа ийм хулгайч луйварчин байдгийн бол ардчилал гэгч нь өөрөө хулгайч луйварчдын тогтолцоо юм болов уу? Бусад оронд цаазын ял хүртэл оноогоод татвараа төлөагүй бол дараагийн эрхийг нь хааж болоод байхын Монголын ардчилал гэгч нь ийм л хулгайч луйварчин ПИЗДА АРДЧИЛАЛ байдгийн байхдаа. Тэр Элбэгдорж энэ Сайханбилэг гэсэн пизда нараа албадан авчирээд өөрөө огцор Исмэл Нямдоржээ