УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гаригт буюу  2019.12.27-ны өдөр шинэ жилийн арга хэмжээнд оролцож байхдаа бусадтай маргалдаж улмаар  нүүрэн тус газраа цохиулан гэмтэл авсан талаар эх сурвалж мэдээллээ.

Албан бус мэдээллээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг зодсон хүн нь ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван аж. Тэрбээр  гишүүний нүүрэн тус газарт нь архины шилээр нэг удаа цохин гэмтэл учруулсан бөгөөд маргаан үүсэх үед нь хамт байсан хүмүүс нь таслан зогсоосон байна. 

Энэ хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй бөгөөд Н.Номтойбаяр эмнэлгийн тусламж авсан аж.