Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэллээ
2020/01/11
Монгол улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Түүнийг ЦЕГ-ын эрэн сурвалжилж буй хүмүүсийн жагсаалтад оруулсан байна. Тодруулбал, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна.
ЦЕГ-аас эрэн сурвалжилж байгаа албан ёсны сайт дээрх мэдээлэл.
Зочин · 2020/01/11
ТУГ Ч БАРЬДАГ ТУГАЛ Ч ХАРИУЛДАГ БАС ШОРОНД Ч СУУДАГ
жунго · 2020/01/11
хаяа монгу монгугаа устгаж байбал икээ сайн байваа
зочин · 2020/01/11
Хаа байгааг нь авгай хүүхэд нь мэдэж л байгаа битгий шоудаад бай.
matilda · 2020/01/11
matilda · 2020/01/11
Би Монгол хүн · 2020/01/11
Байгаа газарт нь устгах ажиллагаа явуулж Монголчуудаас урвсан урвагчид ямар цээрлэл оногддогийг харуулах хэрэгтэй