Ц.Нямдорж ордны хуйвалдаан гэж юуг хэлэв?
2020/01/31
УИХ-ын чуулганы өчигдрийн /01.30/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нэлээд ууртай байв. Тэрээр УИХ-ын дарга Г.Занданшатарт нэлээд хатуу үг чулуудаж харагдсан. Түүний байр суурийг хүргэж байна.
Тэрээр “ Ерөнхий прокурор санал оруулаад нууцаар санал хурааж, өглөө энэ асуудлыг шийдвэрлэсэн шүү дээ. Бүр хүндрүүлсэн хэлбэрээр энэ хүнийг явуулж болохгүй. Чөлөөлнө гэдэг чинь бүрмөсөн явуулна гэсэн үг. Түдгэлзэнэ гэдэг нь буруугүй бол буцаад ороод ирэхийг хэлээд байна. Хамгийн аюултай нь сонгуулийн үр дүнг ийм байдлаар хянах будилуулах жишиг тогтох гэж байна. УИХ-ын дарга та хуралдааныг хуулийн дагуу явуулах ёстой. Маргааш УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарвал ингэж хянах юм байна. Энэ асуудлыг ийм байдлаар шийдвэл Үндсэн хууль зөрчсөн болно шүү. Ордны хуйвалдаан хийх гэж байгаагаа та нар бодохгүй байна уу. Хүний мууг үзэх гээд байгаа юм биш. Зарчмын асуудал. Үндсэн хуулийн асуудал. Одоо яах гэж хачин юм хийх гээд байгаа юм. УИХ-ын дарга та ийм байдлаар асуудлыг шийдэх юм бол УИХ Үндсэн хууль зөрчсөн юм болно шүү. Хамгийн аюултай нь, сонгуулийн үр дүнг хянах жишиг тогтоох гэж байна, та нар. Хаана ч хэзээ ч ийм байдаггүй. Чөлөөлөгдөх байсан юм бол прокурор санал тавихаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхгүй яасан юм бэ. Та нар хамгаалах биш янаглан хорлож байна. Би энд байгаа цагтаа ийм хуйвалдааныг хүлээн зөвшөөрөхгүй. Би Н.Номтойбаярт хүний ёсоор нөхцөл байдлыг хэлсэн. УИХ-ын ажлыг Үндсэн хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй юм шүү. Санал хураалтаа та нар хийсэн. Одоо үүнийг хянах байдлаар өөрчилж болохгүй. Хожмын урхагтай ийм зүйлд битгий оролцоорой та нар. Би хамгаалж ярьж байгаа юм. Асуудлаа шалгуулчхаад эргээд ажлаа хий гэж байхад хэдэн хоног нүдэж байгаад бүр явуулж байгааг чинь янаглан хорлох гэж байгаа юм. Их муухай юм болж байна. Монголын хувь заяанд туйлын аюултай зүйл руу оруулах гэж байна. Хожмын уршигтай асуудалд битгий оролцооч гэж гишүүдээс аминчлан хүсч байна” гэлээ.
Эх сурвалж:www.polit.mn
ажиглагч · 2020/02/01
30жил илүүдлээ
зочин · 2020/02/01
Энэ өвөө өөрөө ордны хуйвалдааны гол эзэн юм бишүү.
Zochim · 2020/02/01
Их сандарсан байна уу даа. Зоригтой хүн юмсан.
Зочин · 2020/02/01
Шударга царайлаад цаанаа хулгайч луйварчидаа хамгаалдаг гар даа
МОНГОЛ · 2020/02/01
АРГАГҮЙЛ ГАН ХАТ СУУСАН ТӨРД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАН ЮМ. ЭНЭ ХҮНИЙГ ЯВАХААР ТОМ ОРОН ЗАЙ ҮГҮЙЛЭГДЭНЭ ДЭЭ.
МОНГОЛ · 2020/02/01
АРГАГҮЙЛ ГАН ХАТ СУУСАН ТӨОД ХЭРЭГТЭЙ ЗАЙРАНЮМ. ЭНЭ ХҮНИЙГ ЯВАХААР ТОМ ОРОН ЗАЙ ҮГҮЙЛЭГДЭНЭ ДЭЭ.
Иргэн · 2020/01/31
Нямдоржийн тарнитай хар дэвтэртэй танилцвал улс төр гэж юу болохыг ойлгож магадгүй.
Hardlaga · 2020/01/31
Ooroo yagaad nomtoig omgoolood bnaa shalguulsan bolood irgeed ir geed bgaamuu tohiroo hiitsiim bishuu ain
Зочин · 2020/01/31
Зочин · 2020/01/31
НЯМДОРЖ УЛС ТӨРИЙН ЗӨНӨГЛӨЛ БОЛСОН БАЙНА АЛТАН АВГАЙНХАА АВИЛГЫН БАЙРАНД ОЧИЖ ЗӨНӨГНӨЛӨӨ ЯРЬ
Халх · 2020/01/31
Энэ төрд шургалсан ,исмэл, Нямдорж шудрага дүр эсгээд цаана нь хор найруулахдаа мэргэжсэн хулгайч даа!!! ,Мак, аас нилээд юм авчаад Номтойбаярыг хуулийнхантайгаа тохироо хийж ,түтгэлзүүлсэн, нэр зүүгээд эргээд УИХ д оруулах гэж улайраад бана даа!!!
Зочин · 2020/01/31
ХҮРЭЛСҮХЭЭ исмэлээ зайлуул гай болно