Монгол Улсын Ерөнхий Сайд асан М.Энхсайханг Монгол Улсын сайдаар ажиллаж, мега төсөл хариуцаж байх үедээ "Тавантолгойн төслөөр УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлж, "хорлон сүйтгэхийг завдсан үйлдлийг Ц.Элбэгдоржийн дэмжлэгтэй гүйцэтгэсэн үйлдэлд" Эрүүгийн хуулийн 19.6-1-ээр зүйчилж, анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй" гэсэн шийдвэрийг Прокурорын Газар гаргажээ.

Эрүүгийн хуулийн 19.6-1 гэдэг нь : "1.Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, батлан хамгаалах, эдийн засгийн хүчин чадлыг сулруулах зорилгоор барилга байгууламж, зам, мэдээлэл, холбооны хэрэгсэл, үндэсний шинж чанартай мэдээллийн сан, архив, хүн амын амьдралыг хангах объектыг сүйтгэсэн, гэмтээсэн, үйл ажиллагааг нь доголдуулсан; хүн, амьтан, ургамлын гоц халдварт өвчин тараасан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд ноцтой хохирол учруулж;

2.2.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ." гэсэн заалт аж.

Өөрөөр хэлбэл огт батлагдаагүй төслийнх нь төлөө М.Энхсайханд бүх насаар нь хорих ял төлөвлөсөн бололтой.

 

С.Сарнай

sonin.mn