Дэлхийн томоохон арга хэмжээний нэг яах арга үгүй Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны улирлын тоглолтууд билээ. Тэгвэл энэ тоглолтууд хойшилж, улмаар хаагдаж ч болзошгүй байдалд хүрээд байна.

Учир нь өнөөдрийн тоглолтонд ирсэн франц гаралтай тоглогч Руди Гобероос коронавирусийн шинж тэмдэг илэрч, түүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүнээс гадна тэрбээр хэвлэлийнхэнтэй уулзах үеэрээ энэ төрлийн вирусийн халдвар авсан байж болзошгүй байдалдтай байж, микрофон зэрэгт олноор хүрч байжээ. 

Нөхцөл байдалтай холбогдуулан НБА зүгээс үзэгчгүй тоглолтууд хийхээр төлөвлөн ярилцаж байсан билээ. Одоо харин цаашид бүх тоглолтуудаа хэрхэн явуулах эсэх гээд НБА-д томоохон асуудлууд учирч байна. Үүнээс гадна сая эхлэхээр төлөвлөсөн тоглолтонд ирсэн бүх тоглогчид хяналтанд орох учир хоёр багийн орон зай гээд олон асуудал үүсээд байна.