Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, “Охидын түүх” ТББ хамтран уриалга гаргалаа. Онцгой нөхцөл байдал үүссэн байгаа энэ цаг үед амьжиргааны төвшин доогуур, хагас, бүтэн өнчин хүүхдүүд, ганц бие өндөр настангуудийн дархлааг дэмжих  хөтөлбөрийг нэн яаралтай хэрэгжүүлэхийг Засгийн газарт уриалсан юм.

Цэцэрлэг, сургуулийн үдийн цайнаас өөр хоол иддэггүй гэж хариулдаг олон хүүхдүүд  байдаг. Тэгвэл коронавирусийн халдвараас сэргийлэхээр хөл хорио тогтоосон байгаа үед эдгээр хүүхдүүд бүтэн дөрвөн сарын турш гэртээ хоолтой, хоолгүй өдөр хоногийг өнгөрүүлж байгаад сэтгэл зовниж буйгаа тэд хэллээ.

Одоогийн байдлаар 80 гаруй өрх толгойлсон эхчүүд, ганц бие өндөр настан 40 орчим мянга байгаа аж. Түүнчлэн 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх 45 мянга 200 орчим байгаа судалгаа гарчээ.