С.Баярыг Ё.Цогтзандан шүүнэ
2020/04/03
С.Баярыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюутолгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээг батлахад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт буруутгаж Монгол Улсын хууль хяналтын байгууллагаас шалгасан.
Түүнд холбогдох хэргийг НПГ-аас энэ сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Гэвч тодорхой шалтгааны улмаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д заасны дагуу дахин харьяалал тогтоолгохоор болсон тухай “Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн Б.Цогт шийдвэрээ гаргасан байна. Тэрээр Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг өмнө нь харьяалаад байсан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Үүний дагуу Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэрэг дахин Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжжээ. Уг хэргийг тус шүүхийн шүүгч Ё.Цогтзандан шүүхээр болж хавтаст хэрэгтэй танилцаж эхэлсэн байна.
Шүүгч Ё.Цогтзандангийн хувьд анхан шатны шүүхүүдийн Ерөнхий шүүгчээр олон жил жил ажилласан. Мөн томоохон хэргүүдийг голтой шийддэг гэдгээрээ салбартаа болоод олонд танигдсан шүүгч юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2020/04/04
МӨНӨӨСӨӨ МӨӨН ПИЗДАА МИНЬ ЭЭ
bor · 2020/04/03
Ene hergiin gol ezen Bayr bishee!!!
Зочин · 2020/04/03
Ямарч байсан С.Баяр бол Монголын газар нутгийг гадныханд найр тавин худалдаж хувьдаа ихээхэн ашиг олсон этгээд тийм болохоор 5-аас жил өршөөлд хамрагдахгүйгээр шоронд ял эдэлж улсын нийтийн өмчид учружлсан хохиролоо барагдуулах ёстой. Дараа нь Оюутолгойн орлго зарлага Монгол банкаар дамжиж олзворлож байгаа хүдрийн хэмжээг төр хянадаг хөрөнгө мөнгө босгохоор гадаадын банкуждын барьцаанд тавих асуудал нь төрийн оролцоотой болж цахилгаан эрчим хүчээ дотороосоо хангах нөхцөлийг бүрдүүлэх ёстой боловуу?
Цогтзандан-д · 2020/04/03
Монголын ард түмэн хэрхэн шүүхийг харж буй гэмт хэрэг шүү. Наадах чинь ихээхэн даналздаг эр, миний хэгжүүн занг хэн ч дийлэхгүй гэдэг хүн. Буруу шийд гаргаж хэдэн зуун тэрбумын хохирол улс орон., ард түмэнд учруулчхаад хээв нэг таахалзаад байгаа юм. Наадахаасаа айх хэрэггүй. Гол нь улсад учруулсан хохиролыг нь барагдуулах
Зочин · 2020/04/03
Хашиж байсан албан тушаал зэргээс үл хамаарч хуулийг зөв хэрэглэж үнээр нь шүүж бурууг нь тогтоогоод, өгөх ялыг нь үйлдсэн хэрэгт нь тааруулж хуульд заасан хэмжээнд оноож гэмээ нь дараагийн авлигачид, албан тушаалтнуудад сургамж болно.
Зочин · 2020/04/03
ШҮҮГЧ ЦОГТОО ҮНЭН ЗӨВ ШҮҮГЭЭРЭЭ АРД ТҮМНИЙ БАЯЛАГИЙГ ТЭР ТУСМАА ӨМНӨГОВЬЧУУДЫН ӨВГӨДӨӨС ҮЛДЭЭСЭН БАЯЛАГИЙГ 34%АВНА ГЭСЭН НЭРТЭЙ МАШ МУУ ГЭРЭЭ САНАГДДАГ ХЭРЭВ ТА ХЭН НЭГЭН ХҮНИЙ ДОХИОГООР ЯВБАЛ ҮР ХОЙЧИД ЧИНЬ ЭВГҮЗЙ ЗҮЙЛ БОЛНО ШҮҮ 1З зуунд ХАРУУЛД ГАРААД УНТСАН ЦЭРЭГ ХЭН Ч МЭДЭЭГҮЙ ЮУ Ч БОЛООГҮЙ БАЙХАД өөрийгөө хэлээд ЦААЗЛУУЛЖ БАЙСАН ТҮҮХ БАЙДАГ ИНГЭЖ Л ШУДРАГА БАЙХ ЁСТОЙ ШҮҮ МОНГОЛЧУУДАА
Зочин · 2020/04/03
мафидаа ч бас л том байр эзлэнэ шүү дээ цэргүүд нь төр хууль хүчний байгууллагуудыг атгацан байхад яаж ч чадахгүй