Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй
2020/04/05
Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.
Тэрбээр “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.
Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.
Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.
Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан" гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх