Өнгөрсөн баасан гарагт шатахууны үнэ буурна гэх мэдээлэл цахим орчинд мэдээлсэн ч өнөөдрийг хүртэл энэ шийвэр хэрэгжээгүй байсан билээ.

Тэгвэл өнөөдрөөс нефиь импортлогч компаниуд шатахууны жижиглэнгийн үнийг литр тутамд 280-300 төгрөгөөр бууруулж, АИ-92 авто бензин литр нь 1500 төгрөг болсон байна.

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж буй “Петровис”, “Сод монгол”, “Шунхлай” зэрэг томоохон шатахуун импортлогчид  өнөөдрийн байдлаар АИ-92 бензинийг 280-300 төгрөг,  дизель түлшийг 150 төгрөгөөр бууруулсан бол АИ-95 бензиний үнэ 200 орчим төгрөгөөс буурч 2000-2050 төгрөг болсон байна.