Д.Нямхүү: 13 хүнээс коронавирус илэрлээ
2020/04/14
ЭМЯ-наас "COVID-19"-ийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Коронавирусийн халдвраар өвчилсөн нэг хүн эдгэрч гарлаа. Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдээс коронавирус илрээгүй. Тандалт хийсэн 19 хүнээс мөн илрээгүй.
Дөрөвдүгээр сарын 13-ны шинжилгээгээр ОХУ-аас ирсэн 13 тохиолдол илэрч, нэмэгдлээ" гэлээ.
Ингээд коронавирусийн халдвраар өвчилсөн нийт 30 тохиолдол бүртгэгдлээ. Албан ёсоор бүртгэгдсэн иргэдээс нийт таван хүмүүс эдгэрсэн юм. Ийнхүү 25 хүн коронавирусийн халдвартай нь батлагдаж, хяналт тусгаарлалтад орж, эмчлүүлж байна.
Дээрх 13 тохиолдлын нэг нь Дарханд, бусад нь Улаанбаатарт тусгаарлалтад байна” гэлээ.
Дээрх халдвар авсан иргэд нь ОХУ-аас ирсэн оюутнууд юм байна.
багш · 2020/04/14
Ер нь хорио цээрийн дэглэмээ чангатгах хэрэгтэй байх аа. Гаднаас зөөвөрлөгдөөд орж ирж байна. Эдгэрснийхээ дараа дахидаг гэсэн биздээ. Эдгэсэн гэж найдахад бас хэцүү юм шигээ. Бусад улсын мэдээг сонсож байхад.
Зочин · 2020/04/14
Tseverleh baiguulamjaa tsevlej bga uu, otgonoor tarhaj magaf im bil ee shuuu, tseverleh baiguulamjaa sain ariuntgaaraa, salhi shuurgatai bn shuu
бодлын хулгайч · 2020/04/14
ХЭНИЙГ Ч БҮҮ ОРУУЛ. ХОЙД ХИЛЭЭ ХАА. ОНГОЦ, ГАЛТ ТЭРЭГ, АВТОБУС, МАШИН, ЯВГАНААР ХЭНИЙГ Ч БҮҮ ОРУУЛ. ТУСГААРЛАГДАЖ БАЙГАА ХҮМҮҮСИЙГ ХОТООС ГАРГАЖ 1 САР ТУСГААРЛАХ ХЭРЭГТЭЙ. НЭГ Л ЗАДАРВАЛ БИД ХҮЧРЭХГҮЙ ГЭЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД ХЭЛСЭН ШҮҮ. ХОРИО ЦЭЭРЭЭ 6 САРЫН НЭГЭН ХҮРТЭЛ СУНГАХ ХЭРЭГТЭЙ. ОРОН НУТГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ЗОГСОО. ОРОН НУТГААС НЭГ Ч ХҮН, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ БИТГИЙ ОРУУЛ. ХОТ ДОТРОО ХУУЛЬ ДҮРЭМ ЖУРМАА ЧАНГАТГА.