Зөв амьдрах ухаан ТББ-ын тэргүүн Г.Загдаатай утсаар ярихдаа ёс бус үг хэллэг хэрэглэсэн хэмээн цахим орчинд хүмүүсийн егөөдөл болоод буй ХҮЭК-ийн дарга Ж.Бямбадоржийг ажлаа өгөхийг шаардсан гэх мэдээлэл цацагдсан. 

Тэгвэл зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ж.Бямбадорж ХЭҮК-ийн даргын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн гэх албан бус мэдээлэл байна. Учир нь энэ тухай албан мэдээллийг зохих байгууллагуудаас хийгээгүй байна.