УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая  Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг хууль зөрчиж, хариуцлага алдсан, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй гэсэн үндэслэлээр Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж Улсын Их Хурлын тогтоолын төсөл өргөн барив. 

Тэрбээр энэхүү тогтоолын төслийг өргөн барих гэж хэд хэдэн удаа оролдсон ч бүтэлгүйтсэн. Тиймээс тогтоолын төслийг ийнхүү чуулганы нээлт хийсэн өдөр өргөн барьж байгаа ажээ. 

А.Баярмаа