Айсуй сонгуулийн өнгө: Эрх баригчид рейтингээ тогтоолгоход 15 тэрбумыг зарцуулсан гэв
2020/04/24
Шинэ төрлийн коронавирустэй энэ цаг үед манай улс УИХ-ын сонгуулиа явуулахаар болжээ. Ирэх зургадугаар сарын 24-нд болох сонгуульд өрсөлдөх гишүүдийнхээ рейтингийг хэдийнээ тогтоолгоод авсан байна. Тухайлбал, Одоогийн парламентад олонхи болон эрх барьж буй МАН-аас нэр дэвших хүсэлтээ 300 гаруй гишүүддээ шат дараалалтай судалгаа хийж байгаа гэнэ. Гишүүдийн рейтингийн судалгааны 50 сая төгрөг татан авч хөндлөнгийн хараат бус судалгаа хийлгэсэн аж. Ингэхдээ нэгдүгээр шатны судалгаанд 15 тэрбум төгрөгийг зарцуулсан бололтой. Тус судалгаа нь гурван үе шаттай явагддаг гэх. Өөрөөр хэлбэл уг судалгааг гурван шаттай, рейтинг өндөртэй хүнийг нь тодруулж шигших зарчмаар явуулсан байна. Иймд гурван шатны судалгаанд тунаж үлдсэн өндөр рейтингтэй гарч буй хүн тус бүр нь зөвхөн судалгаа хийлгэхэд 150 сая төгрөг зарцуулсан гэдгийг Ардчилал таймс сонинд дурьджээ.Одоогийн байдлаар гурав дахь шатны судалгаагаар 80 гаруй хүн тунаж үлдсэн гэнэ.
Үндэсний Аудитын газар УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслийн зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөг хэмээн тогтоосон. Дээрхээс харахад МАН сонгуульд асар их хэмжээний мөнгийг сонгуульд цацах нь тодорхой харагдаж байна. Тус нам энэ их хэмжээний санхүүжилтээ хаанаас авч байгаа бол гэдэг асуулт хариултаа хүлээж үлдлээ. МАН-ын дарга У.Хүрэлсүх намын гишүүдээсээ хандив авахгүй гэдгээ зарлачихсан.
Зочин · 2020/04/26
Shine Nam iig demjeereich gehshig tlll
МОНГОЛЖИН · 2020/04/25
Улсын хөрөнгийг луйвардсан хулгайчуудыг битгий дэмжээрэй ялагдвал таарна идэж ханадаггүй шуналта Й хулгайч луйварчид байгаа шүү11111№№№№№
bat · 2020/04/25
Энэ сонгуульд ард түмэн минь намчирхал яахав нэг л удаа Шинэ нам шинэ хүмүүсийг дэмжэцгээе тэгвэл төр хяналттай ажиллаж ард түмэн хожно таньд өөр гарц байна уу эсвэл АН-МАН-МАН-АН гэсээр дуусах уу
Сэлэм · 2020/04/24
Энэ хөөрүү, шудрага дүр эсгэгч Хүрэлсүх татвар төлөгчдийн мөнгөөр сонгуулийн зардалаа гаргаж попорч байна л даа!!