Т.Ганболдын тэргүүлэх бие даагчдын багт А.Саруул, Т.Хасбаатар, Л.Батжав, Т.Бат-Оргил нар багтжээ
2020/05/06
Алтан Дорнод Монгол ХХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Ганболд энэ удаагийн УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. Ингэхдээ тэрбээр ганцаараа биш, бие даагчдын платформ үүсгэж өөрөө тэргүүлж байгаа. Ингэснээр цөөнхийн цөөнх болсон хүчгүй бие даагч УИХ-ын гишүүдийн байр суурийг хүчирхэгжүүлж, улс орны төлөө ихийг хийх боломж бүрдүүлнэ хэмээн үзэж байгаагаа Т.Ганболд илэрхийлж байсан.
Түүнтэй хамтран, бие даагчдын платформд багтсан хүмүүс дунд олны танил болсон хүмүүсээс гадна салбар бүрийн доктор, профессор 11 хүн багтсан ажээ.
Тухайлбал, хийж буй ажлаараа олны танил болсон эдийн засагч Т.Хасбаатар, хууль зүйн ухааны доктор, профессор Л.Батжав, улс төр судлалын доктор А.Саруул, дуучин, эрх зүйч Т.Бат-Оргил нар Т.Ганболдын бие даагчдын платформд багтсан байна.
Харин Т.Ганболд энэ удаагийн сонгуульд нийслэлийн Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвших юм байна.
Үе үеийн сонгуульд оролцогчдоос шинэлэг байдал үүсгэн, бие даан нэр дэвшиж байгаа Т.Ганболдын платформын талаар бид мэдээлэх болно.
zochin · 2020/05/06
ganbold bas batjaw 2
Зочин · 2020/05/06
Suragch garahgui suganuud bna. Ooriigoo shinechilj chadaagui bol tor shinechildeggui yum
Болуш · 2020/05/06
Мөрөөдчихсөн онигоонууд
зочин · 2020/05/06
Баторгилыг дэмжнээ. хуульч, төрд ажиллаж байсан. Маш сайн хуульч шүү. Нямдорж сайдын зөвлөх хийж байсан ш дээ аль 1990 -ээд оны сүүлээр.
навчаа · 2020/05/06
Ганболд дуучин 2оос бусад нь дажгүй юм бна
zochin · 2020/05/06
demjij bna
шаабар · 2020/05/06
Боломжийн нэр дэвшигчид багтсан харагдаж байна. Амжилт хүсье.