“Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт шүүхээс 21.6 жилийн хорих ялыг анхан шатны шүүхээс оногдуулсан билээ.  Үүнийг Ц.Мөнхбаяр нар  эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд хандсан. Тэгвэл Хяналтын шатны шүүхээс “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт 7 жил, Г.Болдбаатарт 6,1 жил, Д.Төмөрбаатарт 10,6 жил, Ж.Ганболдод 1 жил, М.Мөнхболдод 1 жилийн хорих ял тус тус оноосон байна. Харин О.Самбуу-Ёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээжээ.

А.Баярмаа