Монголын залуучуудын холбооноос мэдэгдэл гаргасныг доор бүрэн эхээр нь хүргэж байна.


         Мэдэгдэл хүргүүлэх тухай

Амар мэнд үү ?

Монголын Залуучуудын Холбоо нь 21 аймаг, 9 дүүрэгт салбар холбоо, чиглэлийн салбар холбоо, зөвлөл, клуб, хорооноос бүрдсэн 1200 гаруй салбар нэгж байгууллагуудтай Үндэсний хэмжээний залуучуудын төв байгууллагын хувьд өнгөрснөө дүгнэн, ирээдүйгээ бүтээдэг хүн нийгмийн зарчмыг үндэс болгон залуучуудын нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүргийг дахин тодорхойлж “Бүтээгч залуу хүн”, “Бүтээн байгуулагч залуу үе” байх эрхэм зорилгыг дэвшүүлэн эвлэлдэн нэгдэж, хөдөлмөрлөж бүтээн, хамтдаа хөгжин дэвжиж энэ цаг үе, нийгмээ Бүтээн байгуулалтын дуудлагад уриалан ажиллаж байгаа билээ.

Дэлхий нийтийг хамарсан “Коронавирус”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтийг өвчний аюулаас хамгаалах зорилгоор Монгол Улсын төрийн байгууллагуудаас хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байгааг бид мөрдлөгө болгон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байгаа билээ.

Гэвч Монголын Залуучуудын Холбооны нэрийг барьж хэсэг бүлэг залуучууд хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Тиймээс та бүхэн энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүсье. Хэрвээ энэхүү хууль бус үйл ажиллагааны талаар нэвтрүүлсэн бол залруулга хийнэ үү.

Хорио цээрийн дэглэмтэй байгаа үед ямарч олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байгааг хариуцлагатайгаар  мэдэгдэж байна.

Өнгөрсний ирээдүйг өнөөдөр бүтээцгээе !

Хүндэтгэсэн, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗРЫН ДАРГА                     Г.УЯНГА