Б.Хурцыг энэ сарын 20-нд шүүнэ
2020/05/11
Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гуран үатны шүүхээс ял сонсоод байгаа Б.Содномдражаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн хэргээр Б.Хурц нарын 9 хүний гэм буруутай эсэхийг хэлэлцэх шүүх хурлын тов гарсан байна. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Хурц нарын 9 хүнд холбогдох эрүүгийн хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын Дээд шүүхээс хүлээн авсан бөгөөд гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 9 цагт товлосон байна.
Шүүх хуралдааны явцын талаарх мэдээллийг http://www.livecourt.mn/ хаягаар мэдээлэх аж.
unshigch · 2020/05/11
aluurchin elbegdorj, aluurchin hurts, aluurchin s.bayar, aluurchin erdene….. geed tsuvarna