МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсээ тодруулах гэж байна.

Өглөө эхэлсэн хурлын үеэр нэр бүхий зарим гишүүдийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн бол одоо нэр дэвшүүлэх үйл явцаар үргэлжлэх юм.

Тэгвэл Орхон аймагт МАН-аас нэр дэвшинэ хэмээн яригдаж байсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх нэрээ татсан, улмаар сонгуулийн штаб удирдахаар болсон гэх мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллээ. Ц.Бат-Энх нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч, 2009-2013 онд Орхон аймгийн МАН-ын хорооны дэд дарга, 2016 оноос хойш МАН-ын нарийн бичгийн даргын үүрэгт албыг хашиж байсан юм.

Тэрбээр сонгуулийн штаб удирдахаар болж, ийнхүү нэрээ татсан байна.