МАН-ын Удирдах зөвлөл хуралдана
2020/05/16
МАН-ын VI Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттайгаар хуралдаж эхэлсэн. Хуралдааныг УИХ-ын гишүүн, Шадар сайд Ө.Энхтүвшин даргалж байгаа юм. Хурлаар намын дүрэм зөрчсөн, намын ажилд идэвхтэй оролцоогүй, хариуцлага алдсан гах шалтгаанаар 21 хүнийг Бага хурлын гишүүнчлэлээс хасаж, улмаар 13:30 цагт түр завсарласан юм. Одоогоор үргэлжлүүлэн хуралдаж эхлээгүй байна.
Албан эх сурвалжийн мэдээлж байгаагаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдахаар болжээ. МАН-ын УЗ-ийн хурлын дараагаар МАН-ын Бага хурлыг үргэлжлүүлэхээр болсон байна.
МАН-ын Бага хурлаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах болно.
Бид МАН-ын бага хурлын талаар эргэж мэдээлэх болно.