Тусгаарлах байранд 1119 хүн байна
2020/05/26
ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт Коронавирусний талаарх цаг үеийн мэдээллийг өгч байгаа. Энэ үеэр тусгаарлалтад байгаа иргэдийн талаар мэдээлэл өглөө.
Өнөөдөр Монгол улсын 170 иргэн ОХУ-аас ирсэн бөгөөд үүнээс зургаан хүнийг нь ХӨСҮ-д тусгаарласан байна.
Өнөөдрийн байлаар 1119 иргэн тусгаарлах бхайранд байгаа. 87 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. 5 хүртэлх насны, жирэмсэн, эрүүл мэндийн шалтгаантай 167 иргэн байгаа.
Мөн 870 иргэн гэрийн тусгаарлалтад байгаа бөгөөд тэдгээрт хянат тавин ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл устгуулах хүсэлт илгээх