Ураны хайгуулын лиценз эзэмшигчид хэдэн лиценз эзэмшдэг вэ
2014/04/09
Цөмийн энергийн газар вэб сайтдаа цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн жагсаалтыг 2013.10.28-ны өдрийн байдлаар тавьжээ. Монгол Улсад тус ашигт малтмалын тусгай зөвшөөрөл 14 компанид байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн их буюу 25 лицензийг Францын “Арева” групп, 19 лицензийг Нидерландын “Эм Юу Си Ресорсез” ХХК эзэмшиж байна.