Сайн байна уу нэрийг минь нууцлаад өгөөрэй. Манай гэр бүлийг гаднаас харахад аз жаргалтай сайхан л гэр бүл. Бид хоёр 2 хүүхэдтэй, бага нь миний охин том хүү минь ээжээ дагаж ирсэн юм.

Би энэ амьдралыг босгох гэж их л хичээж, хар бор ажил гололгүй хийж, одоо л нэг мэргэжилдээ ойролцоо ажил хийж байгаа,  тэрэндээ ч сэтгэл хангалуун байгаа. Манай хүн ажил хиймээр байна гэхээр нэг томхон газар найзаараа яриулж байгаад орууллаа. Яг мэргэжил нтр нь биш болохоор диплом нтр худалдаж авч өглөө. Харин энэ ажилд ороод сүүлдээ ямар ч халамжгүй болоод байх юм. Яахав дээ ажилдаа дуртай ачаалал бага, цалин ч сайн авдаг. Гэхдээ би мөнгө төгрөгийг авч үзээгүй. Би цалин, банк бус гээд 2, 3 зээлтэй тэрийгээ ч өөрөө л хийдэг, тог нтр гэсэн хэрэглээний зардлуудаа ч өөрөө болгодог. Хааяа хүрэхгүй л дээ тэгээд тэрийг яаж гүйцээх вэ гэхээр уурлаж уцаарлаад л байнга бол бас миний буруу л даа.

Би ажил тараад л гэр рүү яарна, хүнсээ цуглуулна, усаа авна, хоолоо хийнэ, хувцас угаана, хүүхдээ айлд хүргэж өгнө, орой нь авна. Манай хүн гэрт ирээд л унтаад өгнө, юу ч хийхгүй. Ядаж л хоол хийгээд тавьсан байхад идчихээд ширээн дээр үлдээгээд л утсаа оролддог юм уу зурагт үзээд нэг бол унтаад өгнө. Би харж тэрийг нь нааш нь цааш нь хийнэ. Хувцсаа хиртвэл шууд угаалгын машин руу шидчихнэ.

Миний амьдрал иймэрхүү өнгөрсөөр сүүлдээ бүр найз нөхөдгүй болж байна. Ажлынхан хааяа гадуур гаръя, покер тоглоё гэдэг байсан одоо тэгэхээ ч больсон, байнга үгүй ээ би харихгүй бол болохгүй гэдэг үг байнга сонсохоос залхсан биз дээ. 10 жил багын найзууд бол бүр ойлгомжтой. Яг л ганц бие 3 жаахан хүүхэдтэй хүн шиг. Яаж ханийгаа амьдралдаа идэвхтэй хүний хань шиг болгох вэ?

Ойлгуулж хэлэх гэхээр хэрэлдчих гээд байх юм, манай хүн их түргэн ааштай хүн??? Энэ хүртэл уншсанд баярлалаа