Төв аймагт Ж.Батжаргал, Ц.Туваан, Н.Энхболд нар ялалт байгууллаа
2020/06/25
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 2020-06-24-ны өдөр орон даяар болсон. Энэ цаг үед сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарсаар байна.
Дөнгөж сая УИХ-ын 2020 оны сонгуулийн 14-р тойрог Төв аймгийн санал хураалтын урьдчилсан дүн гарлаа. Тодруулбал,
- Ж.Батжаргал /МАН/
- Ц.Туваан /АН/
- Н.Энхболд /МАН/ нар олонхийн санал авч, ялалт байгууллаа.
Ингэснээр МАН 40, АН дөрвөн суудалтай болж байгаа юм.
Тэдэнтэй хамт тус тойрогт Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өрсөлдсөн ч олонхийн санал авч чадсангүй.
Зочин · 2020/06/25