Баянхонгор аймагт Г.Занданшатар, Д.Ганбат, А.Адъяасүрэн нар сонгогдлоо
2020/06/25
УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт 2020-06-24-ны өдөр орон даяар болсон. Энэ цаг үед сонгуулийн санал хураалтын урьдчилсан дүн гарсаар байна.
Одоогийн байдлаар /2020.06.25-ны өдрийн 03:25 цагийн байдлаар/ УИХ-ын сонгуулийн 3-р тойрог Баянхонгор аймагт сонгуулийн урьдчилсан дүн гарсан байна.
Тус аймаг гурван мандаттай бөгөөд нэр дэвшигчдээс
- Г.Занданшатар /МАН/
- Д.Ганбат /АН/
- А.Адъяасүрэн /АН/ нар хамгийн их санал авсан байна.
Одоогийн байдлаар
- 8-р тойрог Дорнговь
- 12-р тойрог Сүхбаатар аймаг
- 18-р тойрог Хэнтий аймгийн урьдчилсан дүн гараагүй байна.
Зочин · 2020/06/25