60 тэрбумын схемийн автор нь Т.Доржханд уу?
2020/06/26
УИХ-ын 2020 оны сонгуулийн 29 дүгээр тойрог Хан-Уул дүүрэгт МАН-аас Хөгжлийн банкны захирал асан Г.Амартүвшин, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, “Зөв хүн электорат” эвслээс эдийн засагч Т.Доржханд нар хамгийн олон санал авч, парламентад суух эрхээ олж авсан.
Тэгвэл олон нийтэд тийм ч танил бус эдийн засагч Т.Доржханд гэж хэн бэ?
Түүний хувьд анх ХҮН намын генсек Т.Доржханд гэдгээрээ танил болсон нэгэн. Гэвч удалгүй намын даргын намынхаа дүрэм журмыг ноцтойгоор зөрчиж, намын хуучин тамга, санхүүгийн баримтуудыг хулгайлан авч хууль бусаар ашигласан гэх зэрэг асуудлуудтай холбогдож байв. Улмаар түүнийг ХҮН-ээс энэ асуудалтай нь холбогдуулан “хөөсөн” байдаг
Үүний дараа Т.Доржхандыг тухайн үеийн намын дарга Т .Ганболд нь “Т.Доржханд бол 60 тэрбумын автор” хэмээсэн юм. Т.Ганболд “Ам нээвэл...” нэвтрүүлэгт оролцохдоо “Би энэ намд орсны марааш нь намын ЕНБ-ийн дарга Т.Доржханд цочирдмоор юм ярьсан. Доржханд маань ХҮН намын нэр дэвшигчийн жагсаалтыг эрэмбэлж, тэрбум тэрбумаар үнэлж ханш гаргасан юм. Залуус гутарсан. Удирдах зөвлөлийн 70-80 хувь нь эсэргүүцсэн” хэмээн мэдэгдсэн юм.
Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилийн турш олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан 60 тэрбумын скем УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Т.Доржхандаас эхтэй байх магадлал өндөр юм.
Ийнхүү улстөрийн амьдрал нь ийн тогтворгүй байсан түүний хувьд гэр бүлийн амьдрал ч тийм дардан биш тухай хэвлэлийн хуудсуудад дурайж байна. Энэ тухай мэдээллийг нь орхиод Т.Доржхандын нэр дэвшихдээ мэдүүлсэн ХОМ-ийг хүргэе.
Т.Доржханд нь жилийн 20 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 156 сая төгрөгийг жилдээ олдог. Нэг тэрбум төгрөгөөр үнэлэгдэх нэг зуслангийн байшин нэг орон сууцтай. Монре Даатгал ХХК, Монреимпекс ХХК, Зээл Эм Эн ХХК-иудаас хувь эзэмшдэг байна.
О.ОНОН
www.olloo.mn
Хан-Уулын иргэн · 2020/06/27
Энэ чинь хотын иргэн биз дээ. "Увс хүн" гэдэг нь худлаа байх аа. Сонгууль өнгөрчихөөд байна шүү дээ, одоо энэ хүнийг гутаахаа болимоор юм
Иргэн · 2020/06/27
Энэ хулгайч 60-н тэрбумын төслийн санаачлагч үнэд хүргэж зарахыг санаархагч мөнөөсөө мөншдээ?!ХУД-ийнхнийг сайн онхолдуулждээ?!
хүннү · 2020/06/26
Хан-Уулыхан минь яасан муу нэртэй хүнийг гаргачих ваа. Өөр сонголт байсангүй юу. Адаглаад Сэлэнгийхэн шиг шоронд байгаа Номтойбаярыгаа гаргахгүй дээ. Түүний сайн муу нь ил, харин нарын сонгосон хүнийхээ юунд итгэв ээ.
зочин · 2020/06/26
Хануулынхан энэнд санал өгсөн гэж үү? Ман-ын хүн болохоор серверийн луйвраар л гарч ирсэн шд. Цолмон энэ гэр гээд мундаг залуус дээгүүр явж байсан.
Халх · 2020/06/26
Энэ увс Доржханд нь увс Хүрэлбаатартайгаа нийлээд Нямдорж зөвлөхийнхөө заавраар их юм хийнэ дээ!! Жинхэнэ хор найруулах ,автор, нь болох байх. Дөрвөн шийр мах бишээ..... Гэж
Зочин · 2020/06/26
Увс мувс нь ч юув дээ
Увайгүй · 2020/06/26
Увсынхан ч увайгүй дээ
Зочин · 2020/06/26
БИЛГИЙН МОРИНЫ ШҮДИЙГ ҮЗЭХГҮЙ ЭЭ ХАХАХААХАХАХААХААХАХАХАХАХАХАХА
Irged · 2020/06/26
Энэ хэрэггүй долдой
Зочин · 2020/06/26
Сурталчилгааныхаа үеэр анх ярьж байснаасаа шаал өөр юм яриад л эхэлсэн хүн дээ. Сонгуулийн санал хураасан орой NТВ-ийн хөтлөгч нар хугжгар хөгзгөр царайлан гөхийгөөд ЗХЭЭ-ээс Доржханд гарлаа тэр бол ардчилалд элэгтэй хүн гэлцээд л уйлагнаад байна билээ дээ. Ардчилалын талын хүн гэхээр үзэл санаа нь баячуудын төлөө л хүн ард түмний олонхий төлөө үл дуугарах үл ажиллах хүн гэсэн үг гэж ойлгогддог болцон үедээ. Дээхэн электроат гэгч бол худал уриатай зөв гэх хүнээр нь өмхий Баавар,олон улс судлаач Д.Баярхүү гэгч гэх мэт дандаа ард олноо доромжлон бичиж байдаг олиггүй хүмүүс байна Электроат бол АН-ы үр могой удахчгүй АН-руу гүйгээд орчихно гэсэн байсан үнэн ч байж болох л юм байна. Сайн л харж цагдаж байх ёстой юм байна даа
Тун магадгүй, цаадахи чинь "увс хүн" · 2020/06/26
Тун магадгүй, Доржханд чинь "увс хүн" шүү дээ. Өөр их юм гарнаа. Ирэх 4 жилд юу юу хийх бол энэ "увс нөхөр"